ОУПХ: Ял шийтгүүлсэн гурван этгээд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай

95

ОУПХ: Ял шийтгүүлсэн гурван этгээд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай

 

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэнтэй холбогдох хэргийн талаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн талаарх мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 202 дугаар хуралдаанаар баталсан шийдвэр (Женев, 2018 оны гуравдугаар сарын 28)

А.ХЭРГИЙН ТОЙМ

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Санжаасүрэнгийн Зориг агсан / цаашид Зориг агсан гэх/ бусдын гарт амиа алдсан. Монгол Улсад 1990- ээд оны үед өрнөсөн "ардчилсан хөдөлгөөний эцэг” хэмээн олонд танигдсан С.Зориг агсан тухайн цагт УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Тэр үед Монгол Улсад эвслийн Засгийн газар огцорч, улс төр үймж, дараагийн Ерөнхий сайдыг сонгох яриа ид өрнөж байсан. Амь үрэгддэг өдөр нь С.Зориг агсныг уг албан тушаалд нэр дэвшинэ хэмээн тооцож байжээ. Уг хүн амины хэргийг "халхлагдсан улс төрийн аллага байсан” хэмээн итгэх нь нийгэмд ихээхэн түгээмэл. 2000 оны долоодугаар сард гарсан парламентын тайлан, дүгнэлтэд мөрдөн шалгах ажиллагааны эхэн үед гарсан ноцтой алдаануудыг ширүүн шүүмжилснээс хойш Монголын холбогдох албан тушаалтнууд гэмт хэрэгтнийг илрүүлж, шүүхээр шийтгэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажлын хэсгүүдийг дараалан байгуулснаас гадна мөн уг ажиллагааг хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавьж дэмжлэг үзүүлэх эрхийг парламентын хороодод олгосон байдаг. Харамсалтай нь ахиц тун бага гарсан. 2015 оны дунд үе хүртэл энэ хэрэгтэй холбоотойгоор хэнд ч хариуцлага тооцоогүй бөгөөд сэжигтэнг тогтоогоогүй болохыг холбогдох албаныхан мэдээлж байсан.

"Төрийн нууц”, таг