ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЗУНЫ БҮСЧЛЭЛД ШИЛЖЛЭЭ

459

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЗУНЫ БҮСЧЛЭЛД ШИЛЖЛЭЭ

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийнтогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.

Мөн дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон.

Энэ дагуу өчигдрөөс буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжлээ.

Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэдгийг ЗЦА-наас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>