“Вагнер Ази” компани Хятад техниктүүдэд Америк шошго нааж Монголчуудыг “хулхиддаг” уу

138

“Вагнер Ази” компани Хятад техниктүүдэд Америк шошго нааж Монголчуудыг “хулхиддаг” уу

Будаач будаач гэхээр онгироод сахлаа будав гэдэг мэргэн үг бизнест ч бас хамааралтай ажээ. Барууны тэр дундаа америкийн хөрөнгө оруулалт, бизнес соёл, стандарт агуу гэж бүгд л ам уралдан магтдаг. Эсрэгээрээ олонхи монголчууд хятадын бүтээгдэхүүн чанаргүй, хулхи хэмээн бас л шүүмжилцгээдэг. Яг үнэндээ цаагуураа Америк, Хятад хоёр нийлээд  монголчуудын мөнгийг хулхидаж сэгсэрдэг байж болох баримтууд эхнээсээ олдож эхлэв  бололтой.

Тодруулбал "Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК Катерпилларын Монгол дахь дилер гэж явдаг. Улмаар уг компани нь уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлж бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани http://www.wagnerasia.com/page/8

хэмээн өөрийнх нь сайтанд танилцуулга хэсэгт нь бичжээ. Чухам тэдний борлуулдаг cat хэмээх дэлхийн брэнд л монголчууд биднийг уул уурхайн баялгаа олзворлоход хамгийн найдвартай хэмээн итгэж өндөр үнээр худалдаж авсаар бараг хорь орчим жил болсон билээ. 

Том, алдартай  брэндээс үнэ асуудаггүй юм гэдэг алтан зарчимаар монголын уул уурхайнхан гадаа гандаж хөдөө хөхөрч шороо ухаж олсон хэдэн төгрөгөө тушааж энэ брэндийг өдий олон жил авсан гэсэн үг. Харамсалтай нь монголчуудын энэ итгэл дээр "Вагнер Ази” компанийнхан тоглож хятадаас тоног төхөөрөмж оруулж ирэн Монголд Америк брэндийн үнээр зардаг байж болох баримт эхнээсээ олдож эхэлжээ.

Тухайлбал, монголын гаалиар "Вагнер Ази” компанийн оруулж ирсэн бүтээгдэхүүний гарал үүслийн жагсаалтанд бүгдийг нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хэмээн мэдүүлсэн баримт байгаа юм.                                                                                                                            

БНХАУ-д үйлдвэрлэсэн баримтыг хүснэгтээр харуулав



Энэ баримтанд байгаа 17 нэр төрлийн эксковаторыг бүгдэд хятадад үйлдвэрлэснэ хэмээн галийн бичигт бичжээ. Харин монголын хилээр орж ирсэний дараа америкийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Вагнер Ази” компанийн  cat брэнд болж өндөр үнээр зарагдаж байж болзошгүйг үгүйсгэхгүй.

"Вагнер Ази” Групп компанийн гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн  "Бидний зорилго бол дээд зэргийн чанарыг харилцагч бүртээ хүргэж өнөөгийн эдийн засгийн эдгээр чухал салбарын өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм” хэмээн тодорхойлёон байдаг. Гэтэл бодит амьдрал дээрээ хятад техникэнд сайн брэндийн шошго нааж зарж байгаа гэх хардлыг баттай төрүүлж байна.


Монголын наймаачид оруулж ирсэн бараагаа нарантуул дээр хямдаар, нөгөө хэсгийг нь хотын төв, хорооллын дэлгүүрүүдээр брэндийн үнээр зарж ашиг олдог шиг ёс зүйгүй маркетинг энэ компанид байдаг юм биш биз. Үнэхээр ийм бол монголын уул уурхайчид хятад техникийг cat гэсэн гоёмсог шошготой нь өндөр үнээр биш хятад бичигтэй нь хямд үнээр оруулж ирж ашиглавал хохирохгүй санагдана.

Ямартай ч "Вагнер Ази” компани дээрх гарал үүслийн жагсаалтанд БНХАУ-д үйлдвэрлэсэн гэх мэдүүлгээ тайлбарлах биз.  Мөн бид энэ талаар нэхэн сурвалжлах болно.

Эх сурвалж: Bolod.mn



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.