Шүүх рүү хийсэн дайралтад шүүгч Ц.Оч өртөв үү?

76
Шүүх рүү хийсэн дайралтад шүүгч Ц.Оч өртөв үү?Өнгөрсөн баасан га­ригт "Иргэдийн шу­дарга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийн шийд­вэ­рээр битүүмж­лэгд­сэн автомашиныг Нийс­лэлийн шүүхийн шүүгч унаад явж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Улмаар хохирогч гэх иргэн Г.Баасандагва ий­мэр­хүү утгатай ярилц­лагыг хэвлэлд өгчээ.
Иймээс бид энэ асууд­лын мөрөөр явж сур­вал­жиллаа. Ямар нэгэн асуудалд хэн нэгнийг хол­бож хардаж болно. Гэхдээ хүнийг гүтгэж үл болно. Тиймээс энэ "хэрэг”-ийн үнэн эсэхийг сурвалжлан хөөсөн юм. Ингэж явсаар нэлээд баримт, нотолгоог олж авлаа.Мөн шүүгчийн унаж явсан гэх машины эзэн Д.Төгөлдөрийг олж уулзав. Д.Төгөлдөр бол "Иргэдийн шударга шүүх” ТББ болон иргэн Г.Баасандагвын яриад байгаа автомашиныг унаж явсан шүүгчийн хүр­гэн ах юм байна. Түү­ний ярьсныг товчлон хүргэе.
Тэрээр "…Би геологич мэр­гэжилтэй, хөдөө ажил­ладаг. Ихэвчлэн хөдөө ажилладаг боло­хоор хөдөө гадаа унах, туулах чадвар сайтай машин сонирхож 2014 оны аравдугаар сард Да хүрээ зах, ганц нэг машин зарна гэсэн хүмүүс­тэй уулзах явцад "Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Од гэх залуутай уулзахад тэр ББСБ-ын нэр дээр байгаа "Прадо-120” маркийн машин зарна гэсэн” гэж яриагаа эхэлсэн юм.
Тэрээр 2014 оны арав­дугаар сарын 30-ны өдөр худалдах, худал­дан авах гэрээ хийж "Энх­жин Инвест” ХХК-иас 87-66УНМ ду­гаар­тай "Прадо-120” авто­машиныг 25 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь компанид нь тушаасан юм байна.
Ингээд нэрээ шил­жүү­лэхээр АТҮТ дээр очи­ход "Энэ машины шил­жилт хөдөлгөөнийг хориглосон байна. Хан-Уул дүүргийн цагдаагаас асуу” гэсэн. Буцаж очоод "Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Одоос асуухад "Харин тийм ээ, Баттулга гэдэг хүн машинаа манайд шилжүүлж, 15 сая төгрө­гийн зээл аваад төлөхгүй болохоор нь машиныг танд зарсан юм аа. Тэр хүн өөр асуудлаар цагдаад шалгагдаж байгаа юм билээ. Шүүх цагдаагийнх нь асуудал дуусахаар нэр дээрээ шилжүүлчихнэ биз дээ. Угаасаа манай нэр дээр машин нь байгаа юм чинь зүгээр” гэсэн.
"Би ч хөдөө ажилладаг болохоор тэр бүр ирээд энэ машины асуудлыг хөө­цөл­дөөд байж чадахгүй ин­гээд л өнгөрсөн. Тэгтэл 2015 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын мөр­дөн байцаагч Адъяабаяр гэж хүн дуудаж "Танд байгаа машинтай холбоо­той гомдол ирсэн. Бат­тулга гэгчид холбогдох хэрэгт битүүмжилж шал­гах шаардлагатай. Та ху­далдаж авсан юм бол танд хариуцуулж битүүмжилье” гэсэн. Мөрдөн байцаагчийн тогтоол гаргаад миний түрээслэж байсан ду­лаан гараашид дугуй, хаал­гыг нь лацдаад би­түүмжилсэн.
Энэ хэрэгт нь хол­богдуулж би "Худалдаж авсан машиныхаа өмч­лөгч нь учир гэрчилгээг нь гаргаж өгөөч” гэсэн хүсэлт гаргаж иргэ­ний нэхэмжлэгчээр тог­тоолгосон. Одоог хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй, цагдаагаас Баттулга гэг­чийн хэргийг нь шалгаг­даад байгаа гэсэн. Миний гаргасан нэхэмжлэл хүсэлтүүд ч шийдэгдээгүй л байгаа.
Ингээд 6-7 сар болж түрээслэж байсан гараашийн хүмүүс нь "Зас­вар хийх боллоо. Гарааш чөлөөл” гэсэн. Би машинаа хөдөлгөж чадахгүй лацадчихсан учир Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт очиж уулзахад Мөнхбаяр гэдэг прокурор, Өлзийтогтох гэдэг мөрдөн байцаагч хоёр хэргийг хянаж байгаа гэсэн. Энэ хүмүүстэй нь уулзаж "Гараашаа суллах хэрэгтэй байна. Би худалдаж авсан юм чинь машинаа унах хэрэгцээ байна. Иргэний хуульд заасан шударга эзэмшигч гэдгээ тогтоолгоё гээд иргэний нэхэмжлэл хүсэлтээ гаргасан байгаа. Бас дээр нь сэлбэг хэрэг­сэл, дугуй, тос масло со­лиул­на гээд 5-6 сая төг­рөгийн зардал гаргасан” гэд­гээ хэлж хүсэлтээ гаргасан.
Өлзийтогтох мөр­дөн бай­цаагч "Таны хүсэл­тийг хүлээж авлаа. Харин та бусдад дамжуулж худал­даж болохгүй шүү. Танд хариуцуулж битүүмжилж байна. Замын хөдөлгөөнд оролцож болно” гэсэн. Ингээд л хааяа унаж хэ­рэг­лээд явж байгаа машин юм.
Ц.Оч шүүгчийн хувьд би хүргэн ах нь юм. Гэр бүлээрээ зээлийн байранд амьдардаг жирийн л тө­рийн албан хаагч. Элдэв хэл аманд ороод авлига авч гэж би л сонсоогүй юм байна. Авах ч үгүй хүн. Хүний амьдрал л юм хойно хааяа хөдөө гадаа явах хэрэг гарахаар миний машинуудаас гуйж унаж байсан. Ах дүү нарынхаа машиныг хүн унаад явж л байдаг шүү дээ. Тэгж болохгүй гэсэн хууль дүрэм ч байхгүй. Би компанийнхаа нэр дээр болон өөртөө  гурван ч том машинтай хүн. Монголын шүүгч нар гадуур яриад байгаа шиг авлигал аваад тасартлаа баяжчихсан бол миний дүү надаас нэг муу "Прадо”-г гуйж унахгүй байлгүй дээ.
Миний ажлын оффис Кадастрын газрын хажууд байдаг. Тэр өдөр ажилдаа ойрхон Нийслэлийн шүүхийн хашаа руу орж машинаа түр орхичоод ажил руугаа орсон. Ажил их байсан болохоор орой 21:00 цагийн үед гараад машинаа авах гээд очтол баахан хүмүүс ма­шиныг тойрчихсон, цаг­даагийн хүмүүс хүртэл байж байсан. Юу болоод байгаа учрыг асуутал дунд нь Бат-Ялалт гэсэн байхнэг нөхөр л "Хулгайн машин шүүгч унаад явж байна. Чи юу юм” гээд тал талаас зураг аваад дай­раад байсан. Би тэнд байсан цагдаагийн ажилтанд учраа хэлээд "Цагдаагаас битүүмжлээд надад хариуцуулж өгсөн машин юм аа, энэ хүмүүс хэрүүл гомдолтой байгаа бол Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж учраа олъё. Би энэ машиныг худалдаж авсан” гэдгээ хэлсэн.
Хан-Уул дүүргийн цагдаагаас битүүмжилсэн тогтоол, машин худалдаж авч, мөнгө тушаасан бүх баримтуудаа үзүүлсэн.
Тэнд байсан цагдаа­гийн ажилтан "Машинаа энд үлдээгээд яв. Мар­гааш Хан-Уул дүүргийн цагдаа дээрээ оч” гэсэн. Би мар­гааш нь Дорнод аймагт ажилтай байсан болохоор тэр шөнө нь яваад энэ бүтэн сайн өдөр ирлээ.
Байхгүй хойгуур Баасандагва, Бат-Ялалт гэсэн байх. Энэ хүмүүс миний худалдаад авсан ма­шинтай холбоотой ху­дал ташаа мэдээлэл олон нийтэд тараасан байна. "Хулгайд алдсан, миний машин” гэж байгаа бол цагдаадаа хандаад, надтай уулзаж ярилцаад хэл амаа ололцоод асуудлаа шийдэж болно шүү дээ.
Хэл ам болоод байгаа хүмүүс энэ машиныг бас Баттулга гэгчцагдаад шалгагдаад байгаа хүнээс авсан юм уу, тэр хүнд өгсөн юм уу бүү мэд. Одоо ч та бүхэн АТҮТ-өөс лавлагаа аваад үзэхэд "Энхжин инвест” ББСБ-ын нэр дээр байгаа. Би "Энхжин инвест”-ээс нь худалдаж авсан болохоор яг нэр дээрх өмчлөгчөөс нь авсанюм шүү.
Ийм хэл амтай маши­ныг авах гээд улайраад дайраад байгаа юм алга. "Энхжин инвест”-ийн Гэрэлт-Одтой ч энэ талаар ярьж л байсан. "Мөнгөө буцааж авъя даа. Зарсан машин чинь хэл амтай юм байна” гэж. "Нэгэнт танд зарчихсан болохоор наймаа буцмааргүй бай­на. Цагдаа шүүх нь нэг тийшээ болгоод өгөх байлгүй дээ” гэж байсан. Би мөнгийг нь төлчихсөн болохоор нэг бол маши­наа, нэг бол мөнгөө л олж авмаар байна шүү дээ. Ер нь бол би ч машин авна гэж хүнд мөнгөө өгч алдчихаад байгаа адилхан л хохирч байгаа гэж бодож байна.
Цагдаагийн байгуул­лага нь надад хариуцуулаад "Хэрэг шийдэж дуустал та энэ машиныг хариуцаж бай” гэсэн тогтоолтой учраас би энэ машиныг эзэмшилдээ байлгах нь гарцаагүй болчихоод байна л даа. Би саяхан өмгөөлөгчтэй уулзсан. Энэ долоо хоногоос Хан-Уулын цагдаа, прокурорт нь хүсэлтээ гаргаад энэ ма­шины асуудлыг нэг тийш болгож шийдүүлнээ” гэсэн юм. Мөн Д.Төгөлдөр энэ­хүү 87-66УНМ ду­гаар­тай "Прадо-120” авто­машиныг худал­даж авсан талаарх барим­таабидэндгаргаж өглөө.
Эндээс үзэхүл, энэ ма­шины асуудал тун удах­гүй нэг тийш шийдэгдэх юм байна. Харин яаж яваад шүүгч үүнд холбогдчихов гэдгийг уншигч та иргэн Д.Төгөлдөрийн ярианаас ойлгосон биз ээ. Хүргэн ахынхаа машиныг шүүгчийн ажил хийдэг дүү нь унаад явсан байна. Энэ л дээрх мэдээллүүдийн шалтаг болж өгчээ.
Ер нь бол юм үнэ­нээрээ сайхан. Өнөөдөр нийгэм, цаг үеийн нөхцөл тийм ч таатай бус байна. Төрийн институци хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл хэрхэн өрнөж байна вэ? гэдгийг бид бүгдээрээ л харж байгаа. Харин энэ зөрчил тэмцлийн хөлд өргөсөн тангаргаа биелүүлэн, хуулийн дор мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа хэн нэгэн гүжирдэгдэж болзошгүй байна. Шуудхан хэлэхэд энэ бол хэлмэгдэл, олон нийтийн сүлжээний хар шуурганы нэг туйлшрал юм.
Шүүх хуулийн бай­гуул­лагын эсрэг олон ний­тийг өдөөн турхирсан, улс тө­рийн зорилгоор олон нийтэд танигдахын зэрэгцээ ашиг хонжоо олох гэсэн хуульч биш хэрнээ хуульчийн нэр зүүсэн зарим нэг хүмүүсийн явуургүй арга ч байхыг үгүйсгэхгүй юм.
Тиймээс дээр хэлсэнчлэн хардаж болно, харин хүнийг үндэслэлгүй гүтгэж болохгүй. Бидний сурвалжлан олсон хүний яриа, баримт нотолгоо ч үүнийг хэлээд өгөх биз ээ.
 
 
 
 
 
 
 
 
Б.Дамдинсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.