"Aлтай констракшн"-ий барьж буй саруул хорооллын кран нурж уналаа

131

Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа унасан байна. Унахдаа краны сум нь Баянмонгол хорооллын зүүн талын байран дээр тулсан ч тогтолгүй унасан талаар ойр хавьд байсан хүмүүс хэлж байна. Кран унахдаа хажууд байрлах Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан нэлээн хэдэн машинуудыг дарсан байна.

Кран өндрөөс унахдаа Баянмонгол хорооллын 410-р байрны дээд хэсгийг мөргөсөн аж. Мөн нэг машин дээр нурсан байна. Тиймээс иргэд баригдаж байгаа барилгыг тойрч явж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.