‘’Манай хороо-Миний гудамж’’ аянд иргэд, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож байна

111

‘’Манай хороо-Миний гудамж’’ аянд иргэд, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож байнаИргэдийг эрүүл ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангах, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах мөн дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой ‘’Манай хороо-Миний гудамж’’ аян өнгөрсөн 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү аян үндсэн 6 чиглэлээр явагдаж шилдгүүдээ шалгаруулах бөгөөд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд багагүй ажил хийгээд байна. Тухайлбал 18 дугаар хороо ‘’City carwash’’ авто угаалгын газар хог хаягдал, орчны бохирдлыг бууруулан гадна болон дотоод тохижилт, камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулан ажиллалаа. Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй ААНБ-уудын самбар, хаягийн байгууламжийг буулгах мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын ээлжит чуулганыг зохион байгуулж аяны талаарх мэдээллээр ханган ажилласан байна.

Түүнчлэн Тохижилт цэвэрлэгээний чиглэлээр Иргэдийн бүлэг байгуулан гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн, гудамж, гуу жалганд үүссэн хур хог болон түүвэр хог хаягдлыг тогтмол цэвэрлэж, цэвэрлэсэн хог хаягдлыг тухай бүр нь ачиж тээвэрлэн ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.