Толгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ?

108

Толгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ?Нойр дутуу явах, хэт их ачаалалтай, стресстэй ажиллах, сэтгэл түгших зэрэг сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэн ядарч, сульдах, амин дэм, эрдэс бодисоор дутагдаж толгой өвдөж эхэлдэг.  Толгой өвдөхөд ямар ч хүн анхаарлаа бүрэн төгс төвлөрүүлж ажлыг үр бүтээлтэй хийж чаддаггүй. Тиймээс энэхүү зовиуртай өвдөлтийг богино хугацаанд арилгахын тулд ямар төрлийн хоол хүнсийг хэрэглэх талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

Бүх төрлийн толгой өвдөлтөнд хамгийн сайн эмч бол ус юм. Толгой өвдсөн үедээ хэт халуун ч биш, хүйтэн ч биш усыг бага багаар ойр ойрхон уугаарай. Усанд нимбэг, гааны навч, цагаан гаа зэргээс сонгож хийж ууж болно. Энэ нь хамгийн сайн бөгөөд үр дүнтэй байгалийн арга шүү. 

Хэрвээ таны толгой урд хэсгээрээ буюу дух, нүдний ухархай, хамар нармайгаар хатгуулж, хөндүүрлэж эсвэл дүүрч өвдөж зовиурлаж байгаа бол хамгийн ач тустай, үр дүнтэй зүйл бол халуун ногоотой хоол идэх юм. Халуун ногоо нь хөнгөн вирусыг устгаж, ариутгах чадалтай байдаг тул ханиад, томуу, даарч хөрснөөс эсвэл ядарснаас болсон толгойн өвдөлтийг хоромхон зуур анагааж таны биеийг тайвшруулдаг. 

Халуун ногоотой хоолноос гадна сармис, сонгино ихтэй хоол, салат эсвэл түүхий сонгино, сармисыг идэх хэрэгтэй. Мөн гааны навч, цагаан гаагаар амталсан хоол хүнс, ундаа, шүүс уугаарай. Энэ нь толгойн өвдөлтийг намжааж таны биеийг тавируулна.

Харин хоёр нүдний ухархай буюу нүд, зовхи хавиар хүндэрч өвдөөд байвал халуун ногоотой хоолноос гадна байгалийн органик тараг, вандуй, гадил жимс, самар, арвай буудай, арвайн гурил, бор/хар талх, нарийн боов зэрэг бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүн идэхийг хичээгээрэй. 

 Толгойн аль нэг талруу чанга хатгаж өвдөх, дүүрэх зэргээр хөндүүрлэн өвдөж байгаа бол брокколи, цэцэгт байцаа, тараг, мөөг, арвай буудай, арвайн гурил, бор/хар талх, нарийн боов, овьёос, хивэг зэрэг бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүн идэхийг хичээгээрэй. 

Эх сурвалж: www.1000jor.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.