МОНГОЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗАР ГЭЖ ҮЗЖЭЭ
Ирэх сард болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Монголд болж магадгүй. Хоёр орны удирдагчид Монгол Улс бол хоёр талын аль алины хувьд хамгийн зөв хийгээд эцсийн боломжит хувилбар гэж үзэж байгаа аж. "Нью Йорк Таймс”-т бичсэнээр "Улс төрийн шалтаг, шалтгаанаар саад болох зүйлгүй Монгол Улс бол талуудын аль алины хувьд тохирох газар. Монголчууд ч өөрсдөө Азийн Швейцарь гэж хэлэх дуртай” хэмээжээ.
Хоёр орны албаны хүмүүс Хятад, Японоос илүү Вьетнам, Сингапур, Монголыг боломжит хувилбар гэж харж байгаа ажээ. Бээжин, Вашингтоны харилцаа ээдрээтэй байгаагаас уулзалтыг Хятадад зохион явуулах нь улс төрийн талаасаа эрсдэлтэй. Дээр нь АНУ, Хятадын хооронд одоогоор таагүй уур амьсгалтай байгаа. Япон, Хойд Солонгос хоёр этнээс хүн хулгайлсан гэх асуудлаар тааламжгүй ханддаг. Тодруулбал, Хойд Солонгостой түүхэн ээдрээтэй харилцаатай Японд уулзалт болох магадлал тун бага. ОХУ-ын хувьд асуудал нь Хятадынхтай ижил. Кремлийн эрх баригчидтай таагүй харилцаатай Трамп уулзалтыг ОХУ-д явуулж, давуу талаа алдахыг хүсэхгүй. Тиймээс Монгол Улс хамгийн боломжит газраар сонгогдоод байгаа аж.