Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

68

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Танай байгууллагаас хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Ер нь хуулийн төслийг хэрхэн харж байгаа вэ?

-Гурван талын ажлын хэсэг есөн жилийн өмнөөс Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхээр ажилласан. Тус хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүд бий болсон учраас хуулийн зохицуулалт алдагдаад байгаа юм. Түүнээс гадна албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт ямар нэгэн зохицуулалтгүй байна. Тиймээс энэ салбарыг зохицуулалттай болгох хэрэгтэй. Хуулийн төслийн хэд хэдэн заалт дээр МҮЭ-ийн холбоо санал нэгдэхгүй байгаа. Иймд Үндэсний хороогоор дахин хэлэлцэх шаардлагатай гэдгээ илэрхийлж, санал тавьсан.

-Ямар санал тавьсан юм бэ. Тодруулбал...?

-Хуулийн төсөл дээр хамтран ажиллахдаа л талууд баримтлах зарчмаа албажуулсан. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийг дордуулахгүй байх ёстой. Хэрэв дордуулсан заалт оруулбал үүнийг шинэчлэл гэж үзэх боломжгүй. Харамсалтай нь УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд өмнөх хуулийн хэд хэдэн заалтыг дордуулсан байдлаар оруулчихсан байгаа. "Салбарын хамтын хэлэлцээрт ажил олгогчийн хувьд салбарын яам нь хэлэлцээрийн нэг тал болж орохгүй байх” гэсэн зохицуулалтыг Засгийн газраас санал болгоод хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын цалин хөлсний асуудлаар хэлэлцээр байгуулахад БСШУСЯ оролцохгүй байх, оролцохоор бол нээлттэй хэлбэрээр оролцох зохицуулалтыг хийсэн байгаа юм. Мөн суманд хамтын хэлэлцээр байгуулахгүй, аймгийнхаар шийднэ гэж заасан байгаа. Энэ бүгдийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн чадвараа 1-30 хүртэл хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвараа сэргээх боломжтой гэж үзээд ямар ч зохицуулалтгүй үлдээчихсэн гэх мэт хэд хэдэн заалтыг тусгаад өргөн барьсан байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

-УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхээр болчихлоо. МҮЭ-ийн холбооны санал зөрүүтэй байгаа дээрх заалтууудыг эргэн харж өөр