APPLE КОМПАНИ ЦАГТ 200 ШИРХЭГ IPHONE УСТГАДАГ

784

APPLE КОМПАНИ ЦАГТ 200 ШИРХЭГ IPHONE УСТГАДАГApple компани цагт 200 ширхэг  iPhone-ийг устгадаг шинэ роботтой болсноо зарлажээ. "Daisy” нэртэй робот нь устгалд оруулсан олон тооны iPhone-ийг нүд ирмэх зуур түүхий эд болгох хувиргах чадалтай аж. Тэр хуучин утаснуудыг задалж, хэрэгтэй материал гарган авдаг байна.

Анхны робот нь зөвхөн iPhone 6 гар утсыг задалдаг байсан бол Daisy нь нийт есөн өөр загварын гар утсыг задалдаг гэнэ. Өчигдөр бас тэд энэ сарын турш тус компанид тушаасан хуучин iPhone, Mac төхөөрөмж тутамд Олон Улсын Байгаль Хамгаалах санд мөнгө хандивлахаа зарласан ба хуучин төхөөрөмжүүд нь хэр үнэ хүрэхийг харуулдаг вэбсайт ажиллуулж эхэлжээ.

GreenPeace байгаль орчныг хамгаалах байгууллага Apple-ийн энэ алхмыг сайшааж, мөн тус компанийг богино хугацаанд шинэчлэлт шаарддаггүй буюу удаан эдлэгддэг төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг болохыг уриалсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>