Олон улсын шинжээчид Сирийн Дума хот руу нэвтэрч чадаагүй байна

492

Олон улсын шинжээчид Сирийн Дума хот руу нэвтэрч чадаагүй байна

 

АНУ-ын  эрх баригчид  ОХУ,  Сирийг Дума хотод   химийн зэвсэг ашигласан  байж  болох  халдлагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг чармайж байна хэмээн буруушааж байна. Мөн ОХУ, Сирийг халдлага гарсан газар нутгийг цэвэрлэж, нотлох  баримтуудыг  устгахыг  чармайсан  хэмээн  буруутгасныг АНУ-ын Төрийн  департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Нойерт дахин  илэрхийлээд  байгаа.

Мөн АНУ-д Сирийн  дэглэм  Оросын эрх баригчдын дэмжлэгтэйгээр олон улсын шинжээчдийг химийн халдлага болсон газар руу  нэвтрүүлэхгүй байна хэмээн гэж  үзэх баттай мэдээлэл  буйг Нойерт  мэдэгдсэн.  Харин  ОХУ-ын  Гадаад хэргийн яам энэ мэдэгдлийг нь эрс  няцаасны  дээр Оросын тал олон улсын шинжээчдийг Сирийн Дума хотод аваачих ажлыг зохион байгуулаагүй гэдгийг  тэмдэглэн  хэлсэн байна.  Химийн зэвсгийг хориглох  байгууллагын шинжээчид  өнгөрсөн 14-ний өдөр  Дамаскад  ирсэн.  Тэд  энэ сарын 18-нд  Зүүн  Гута  муж руу  явахаар  төлөвлөж  байсан ч шинжээчдийн  өмнө  тус муж  руу илгээсэн НҮБ-ын Аюулгүй байдлыг хангах багийнхан руу галласан хэрэг гарсан учир энэ төлөвлөгөөгөө хойшлуулсан юм.  

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын  гадаад хэргийн яамны орлогч  сайд Михайл Богданов террористууд олон улсын шинжээчдийг  Дума хот руу  нэвтрүүлэхгүй  саад болж  байгааг мэдэгдсэн  байна. Энэ хооронд Сирийн удирдагч  Башар  Асад  2001  онд  хүрсэн  Хүндэт Легионы одонгоо Францад  буцаан  өгчээ. Сирийн эрх баригчид Дамаск  дахь Румыны  элчин сайдын яаманд энэ  одонг хүлээлгэн өгөх үеэр "Сирийн Ерөнхийлөгчийн тамгын газраас  Франц,  АНУ,  Их Британийн хамтаар  өнгөрсөн  14-ны  өдөр  Сирид  агаарын цэргийн ажиллагаа  явуулсан учир Сирийн Ерөнхийлөгч  Башар Асад  ийм шийдвэр гаргасан" хэмээн тайлбарлажээ

Мөн "Америкийн боол,  НҮБ-ын гишүүн улсад халдан  довтолдог, олон улсын хууль эрх зүйг бүдүүлгээр зөрчигч дэглэмийн одонг зүүх нь  харш  гэж  үзсэн учир ийнхүү Францын хамгийн нэр хүндтэй  шагналаас  татгалзаж  байна" хэмээн мэдэгдсэн байна. Францын  Ерөнхийлөгч Жак Ширак 2001 онд улс орондоо шинэтгэл амжилттай хийж байгааг нь үнэлэн  Башар  Асадад хүндэт  Легионы одонг  гардуулж  өгч байсан юм.  Сирийн удирдагч  Франц  хэлтэй. Сирид иргэний дайн эхлэхээс өмнө  тус улс  Францтай найрсаг нягт харилцаатай байсан.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>