”Люмино” хамтлагийн МС ”Зарим дуунаасаа ичдэг” гэв үү?

893

Хориод жилийн өмнө анх байгуулагдаж байсан "Люмино" хамтлаг "Монголын зуун шилдэг дуу"-нд цор ганцаар хипхоп дуугаараа багтсан байдаг түүхтэй. "Намайг дага цэнгэ" хэмээх дуугаараа тус жагсаалтад багтсан байдаг тэдний энэхүү дуу одоог хүртэл хит хэвээр байсаар л буй. Энд тэнд очиход энэхүү дууг нь дуулуулахыг хүсэхэд байнга дуулсаар байгаад ичих мэдрэмж авдаг болсон гэнэ. Хамтлагийн ахлагч МСBEATZ буюу Тэмүүжин үнэхээр л зарим дуунаасаа ичдэг бөгөөд энэ тухайгаа "Мэдрэмж бол янз бүр, дээр үеийн зарим дуунаасаа ичих мэдрэмж авна, хэлээд яахав дуунууд байдаг ш д. Сонин сонин, ямар хачин үглэчихсэн юм бэ гээд л, үг мүг нь нэг сонин, хүүхдийн санаа гэсэн үг ш дээ. Тухайн үедээ бол гоё болоод л гаргаж байгаа ш д. Одоо бол ерөнхийдөө ихэнх дуугаа сонсоод ямар дажгүй дуу хийчхээ вэ? дуугаралт энэ тэр тэдэн он гэхэд дажгүй хийчихсэн байна шүү гэж боддог. Өнгөрсөнд хийж байсан дуунуудаасаа таашаал авдаг гэж боддог. Тухайн үедээ хамгийн чанартай юм хийнэ гэж явдаг байсан болохоор тэр байх л даа" хэмээжээ. "Люмино" хамтлаг хорин жилийн ойгоороо фенүүддээ зориулан томоохон тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд ойдоо зориулан "Lumino Best Of1", "Lumino Best Of2" хэмээх хоёр дискээ хэвлэлтэд явуулахаар зэхэж байгаа ажээ. 

 

Image result for люмино mc

 

Image result for люмино mc

 

Related image

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>