ХҮНИЙ АМЬ, ЭРҮҮЛ МЭНДЭЭР “ТОГЛОЖ” БАЙГАА “АЛТАЙ КОНСТРАКШН” КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООГООЧ ЭЭ

111

ХҮНИЙ АМЬ, ЭРҮҮЛ МЭНДЭЭР “ТОГЛОЖ” БАЙГАА “АЛТАЙ КОНСТРАКШН” КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООГООЧ ЭЭ

 

Барилгын ослын балгаар, гал түймрийн аюулаас болж хэчнээн хүн эрдэнэт амь, эрүүл мэндээрээ хохирох гэсэн юм бэ. Сүүлийн үед БЗД-ийн 26 дугаар хороонд сүндэрлэж байгаа "Саруул” хотхоны барилгын ажил үнэхээр барцадтай байна. Хэдэн өдрөөс эхлэн байсхийгээд хүн уналаа, кран уналаа, гал гарлаа гэх гэнэтийн осол ар араасаа ойрхон гарав.


Барилгын манлай үйлдвэрлэгч хэмээн өөрийгөө рекламддаг "Алтай констракш”-ы захиалгаар "Тольт дэндлүү" компаний гүйцэтгэж байгаа "Саруул” хотхоны барилгын ажилд нь мэргэжлийн байгууллагуудаас акт тавьж, үйл ажиллагааг нь зогсоогоочээ. Таван төгрөгийн төлөө ажиллаж яваад таагүй зүйлд өртөж амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй байгаа тус газартай мөн ажилчидтай нь хатуу хариуцлага тооцож суръя.  

Өчигдөр гэхэд 12.00 цагийн "Саруул” хотхоны 9 давхраас өрлөг хийж байсан ажилтан унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Өнгөрсөн шөнө нь гэхэд гурван айлыг хамарсан томоохон хэмжээний гал гарч 27-хон настай эмэгтэй хорвоог орхисон эмгэнэлтэй хэрэг гарлаа. Үнэхээр харамсмаар юм.  

Өнгөрсөн долоо хоногт гэхэд дээрх барилга дээр ажиллаж байсан барилгын өргөгч цамхаг хугаран унасны улмаас жолооч нь бэртэж хүнд гэмтэл авсан. Гэтэл хөлөндөө хөнгөн гэмтэл авсан гэж яриад байгаа. Унасан кран нь юу ч үгүй яайрсан байхад дотор нь суусан жолооч хөнгөн гэмтэл авна гэж байх уу.


Өчигдөр хүн унаж нас барсан хэргийн талаар НОБГ-аас тодруулахад "Хүн унаад нас барсан бол манайд дуудлага нь ирэхгүй. Шүүх эмнэлэг, цагдаа очно. Харин хүн унаж бэртсэн, дарагдсан хавчуулагдсан бол манайд дуудлага ирнэ” гэсэн юм.

Түүнээс өмнө хоёр жилийн өмнө мөн л энэ барилга дээр ажиллаж байсан ажилтан өндрөөс унаж амиа алдсан билээ. Энэ мэтчилэн өнөөдрийн байдлаар гурван хүний амь авч, хэд хэдэн хүний эрүүл мэндийг хохироочихоод байгаа газрын үйл ажиллагааг нь бүр зогсоох хэрэгтэй. Удаа дараа зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлээд байхад хүлээж аваагүй "Алтай констракшн”-ы үйл ажиллагаа явуулах тусгай эрх зөвшөөрлийг нь цуцалсан ч яадаг юм бэ.

Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ он гарсны дараа "Алтай Констракшн” ХХК-д  339 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна.  Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй  байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ. Яагаад зөвлөмж, хууль дүрэм, журмаа баримталж ажиллахгүй, хэдий болтол олон хүний амь, эрүүл мэндээр наадаж тоглох гэсэн юм бэ "Алтай констракшн” ХХК-ныхаан.

О.Сайхан
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.