АШТ-ИЙ АЛТАН ЦОМ ӨНӨӨДӨР МОНГОЛД ИРНЭ

71

АШТ-ИЙ АЛТАН ЦОМ ӨНӨӨДӨР МОНГОЛД ИРНЭ

 

Спортын түүхэн дэх хамгийн том тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом өнөөдөр Монгол Улсад зочлох гэж байна.

Энэхүү цомыг өнөөдөр 10 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч  хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулна.

Мөн өдөр үзэгч олонд нээлттэйгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны "Супер цомын тоглолт" болон "Оддын Хөлбөмбөг" тэмцээнүүдийг тус тус зохион байгуулах гэж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа буюу 13:00-20:00 цагийн хооронд "Алтан цом" Шангри-Ла Моллд олон нийтэд нээлттэйгээр байрлах юм.

Г.Зул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.