Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна

51

Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна

 

"Ерөнхийлөгч Владимир Путин хүн амын зүгээс асар их дэмжлэг хүлээж, түүний засаглал бат бөх хэмээн олон хүн үздэг ч, үнэн хэрэгтээ бол бүх зүйл тийм биш" гэж Германы нийтлэлч Ральф-Дитер Бруновски бичжээ. "Өнөөдрийн Орос бол зүгээр л томоос цаашгүй орон. Харин эдийн засгийн чадавхи нь туйлынсул дорой учир Оросын удирдагч өөрийгөө мухардалд оруулаад байна" гэж нийтлэлч "Die Welt” сонинд нийтлүүлсэн өгүүлэлд тэмдэглэжээ.

Оросоронтомоосцаашгүй, харин эдийн засгийн чадавхи нь туйлын сул доройгэсэн нэгл баримтыг олонхи хүн үгүйсгэдэг гэж германы нийтлэлч, "Bilanz” сэтгүүлийн сэтгүүлч, "Capital” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч асан Ральф-Дитер Бруновски бичсэн байна. ОХУ яагаад "томоос цаашгүй” орон бэ гэдгийгтайлбарлажээ.

Дэлхийн банкны мэдээгээр, 2016 онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 1,28 их наяд ам.доллар байжээ.Харьцуулалт хийх үүднээс дурдвал, тэр үед Италийн ДНБ 1,85 их наяд, Германых 3,47 их наяд ам.доллар байсан байна. Харин 2016 онд АНУ-д энэ үзүүлэлт 18,57 их наяд долларт хүрчээ.

Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авсан тухай АНУ-ыг мэдээлмэгц зах зээлд оросын валютын доллартай харьцах ханш бараг 10%-иар унасан юм. Энэ нь импортын барааны үнэ дахин нэмэгдэж, хүнснийбүтээгдэхүүнийсалбартжирийн иргэдэд цохилт болно гэсэн үг юм.Биржийн ханш унаж, хориг арга хэмжээнээс үүдэн хөнгөн цагааны аварга том РУСАЛ компанид сүйрлийн бэрхшээл учирсан нь оросын эдийн засаг эмзэг гэдгийг бас харуулж байна гэж Бруновски дурджээ.

"Сирийн дайнд Оросын гаргаж буй жинхэнэ зардлын талаар үнэлгээ төдий л дүгнэлт байгаа юм. Харинзардал үнэхээр асар их гэдэг нь лавтай.ГэтэлОрос зэвсэгт хүчнээ хангахад мөнгө олох хэрэгтэй. Хэсэг хугацаанд мөнгийг хэвлэжболно. Тиймээс бодитой эдийн засаггүй, гаднаасорож ирэх валютгүй Орос орон технологийн болон эдийн засгийн хувьд ухрана” гэж өгүүлэл бичигч тэмдэглэсэн байна.

Оросын ерөнхийлөгчийн бодлого мухардалд орсон бөгөөд хэрвээ түрэмгий бодлогын хальтиргаат замаасаацаг алдалгүй буцвал түүний зөв болно. Тухайлбал, тэр байнга төөрөлдүүлэх кампанит ажил болон хакерын халдлагаар Өрнөдийг оролдохоозогсоох хэрэгтэй гэж нийтлэлчтэмдэглэжээ. 

"Хэрвээ Орос улс хэзээ нэгэн цагт Өрнөдийн итгэлийг дахин олохыг хүсч, тус орныг цөмийн зэвсэгтэй гүрэн биш, харин үнэхээр их гүрэн хэмээн дахин хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байгаа бол дэглэмийг эсэргүүцэгчдийг торны цаана суулгаж, КГБ-гийн хуучин аргаар тагнуулчдыг хороож, гагцхүү Путинд үнэнч тэрбумтнуудаар л эдийн засгийг баримжаалахаа зогсоох хэрэгтэй” гэж Ральф-Дитер Бруновски төгсгөлд нь бичжээ.

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.