Хоёр Солонгос дайсагнасан ухуулгаа зогсоов

61

Хоёр Солонгос дайсагнасан ухуулгаа зогсоов

 

Хөх ордны захиргаа Умард Солонгосын хил дагуу чанга яригчаар суртлын нэвтрүүлэг цацахаа зогсоолоо. Өмнөд Солонгосын "Рёнхап” агентлаг энэ талаар улсынхаа Үндэсний Батлан хамгаалах яамны мэдээлэл дээр тулгуурлан мэдээлэв. Энэ шийдвэрээ хоёр Солонгосын хамтарсан дээд хэмжээний уулзалтын өмнө гаргасан нь эх сурвалжуудын анхаарлыг татаж байна. Өмнөд Солонгосын Үндэсний Батлан хамгаалах яамны мэдээлснээр дээрх алхмыг Өмнөд болон Умард Солонгосын хоорондын сөргөлдөөнийг намжаах зорилгоор, мөн хоёр улсын хооронд болох дээд уулзалтыг энхийн уур амьсгалд явуулахын тулд авчээ.

Өмнөд Солонгосын тал умард хөршийнхөө ард иргэдэд зориулан, тэдэнд суртал ухуулга хийх зорилгоор анх 1963 онд хилийн шугамын дагуу чанга яригчаар мэдээ мэдээлэл, цаг үеийн байдлын талаар суртал хийх болжээ. Сөүлийн энэ алхмын хариуд Пхеньян мөн адил арга алхам авч, улмаар харилцан суртал ухуулгын үйл ажиллагаагаа зогсоов. Талууд 2015 онд Солонгосын хойгийн завсрын бүс дэх суртал ухуулгын үйл ажиллагаа, нэвтрүүлгээ зогсоохоор харилцан тохиролцсон ч 2016 онд Сөүлийн тал дахин мэдээ мэдээлэл цацах болжээ. Ингэхдээ Өмнөд Солонгосын талаас Умард Солонгосын улс төрийн бодлого, зүй тогтлыг ихэнхдээ шүүмжилсэн утга агуулгатай мэдээ мэдээллүүд, мөн орчин үеийн хөгжмийг хил дамнуулан чанга яригчаар дамжуулан цацдаг байжээ.

Б.Саруул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.