Нас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу?

152

Нас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу?Хамтдаа он цагийг туулж, аз жаргал, гуниг зовлонгоо хуваалцсан дотны хүн нь хорвоогоос халихын гашуун зовлонг өөрийн биеэр эдэлж туулаагүй хүн энэ ертөнц дээр нэгээхэн ч үгүй биз ээ. Зовж шаналан, ганцаардаж цөхөрсөн үедээ бид тэнгэрт байгаа аав ээж, ахан дүүс, найз нөхдөө эрхгүй дурсан санагалзаж, тэднийгээ өнөө хэр нь хамт байсан ч болоосой хэмээн хүсдэг. Үүний нэгэн адилаар бурхан болсон ойр дотны хүмүүс маань ч гэсэн бидэнтэй холбогдохыг хүсч олон янзын шинж тэмдгүүдийг үзүүлж байдаг ажээ.

 

Танд үнэртэнэ

Таны хайртай хүний сүнс тантай ойр байгаагаа олон янзын байдлаар илэрхийлж байдаг гэнэ шүү. Тэд тамхи, үнэртэй ус, хоол гэх зэрэг олон арван үнэрээр дамжуулан өөрийгөө тантай ойр байгаагаа ойлгуулах гэж оролдож байдаг ажээ. Энэ нь тэнгэрт байгаа таны дотны хүнээс ирсэн дохио учир талархан хүлээж аваарай.

Таны мэдрэмж хамаагүй хурц болно

Түүний түрхдэг байсан үнэр танд үнэртэж, хоолойны өнгө нь чихэнд тань зөөлөн сонсдож, өрөөний дулааны хэм гэнэтхэн буурч таны нурууг зөөлөн илж байх шиг санагдах нь хайртай хүн тань холбоо тогтоохыг хүсч байгаагийн шинж байдаг ажээ.

Дун олно

Далай тэнгисээс хол амьдардаг ч гэсэн заримдаа бид дун олдог. Энэ нь мөн л сүнсний бидэнтэй холбогдох гэсэн арга барил байдаг бөгөөд таны анхаарлыг татаж, танд бэлэг өгөх гэсэн оролдлого юм.

Таны зүүдэнд орно

Энэ бол сүнсний бидэнтэй уулзах гэсэн хамгийн түгээмэл оролдлогуудын нэг юм. Бидний далд ухамсар сүнсний ертөнцөд нээлттэй байдаг учраас зүүдлэгддэг ажээ. Тэд ямар нэгэн зүйлийг хэлж илэрхийлэх гэж оролдож мэдэх учир хэрэв танд зүүдлэгдвэл анхааралтай байхыг хичээгээрэй!

Цахилгаан хэрэгслүүд нэгэн зэрэг асах юм уу унтарна

Сүнсний амьд хүнтэй холбогддог удаах түгээмэл арга нь цахилгаан хэрэгслүүд нэгэн зэрэг асах юм уу унтарах байдаг аж. Таны сонсч байгаа