Татварын албаны сүрдүүлэг

123

Төр оршихуй дор татвар буй, Татвар оршихуй дор Төр буй. Төрөх үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Энэ бүхэн татвар зайлшгүй зүйл, татвараа төлөх нь иргэний үүрэг гэдгийг түвэггүйхэн ойлгуулна. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн энэ үүргээ биелүүлж чадахгүй олон хүн, аж ахуйн нэгж байгаа нь ойлгомжтой. Үүнээсээ үүдэн өрөнд орж, хууль хяналтын байгууллагын хаалга татаж яваа нь ч цөөнгүй. Товчхондоо татварын дарамтад орчихоод яваа.

 

Гэхдээ ТАТВАР заавал дарамт, сүрдүүлэг болох ёстой гэж үү. Монголын татварын албаны 47 секундын шторкноос айдас, дарамт, сүрдүүлгийг л мэдэрнэ. Хугацаандаа тайлан өгөх нь үүрэг ч үүнийг заавал айлган сүрдүүлсэн байдлаар ойлгуулах нь ТАТВАР дарамт болсон гэдгийг хэлээд ч байх шиг. Хэдхэн хормын энэ бичлэг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа олон олон аж ахуйн нэгж, жижиг байгууллагуудыг айдаст автуулж чадлаа. "Болохгүй”, "Торгоно” гэх үгс тэдэнд нар харахгүй гэдгийг нь хялбархан мэдрүүлж, ойлгууллаа.

 

Бас татварын байцаагч гэхээрээ ийм чухал царайтай, дарамтын төрхтэй байх ёстой гэж үү!?  

 

Б.Учрал

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.