Ялалтын парадад оролцох танкийн цуваа Москва орчимд цугларчээ

85

Ялалтын парадад оролцох танкийн цуваа Москва орчимд цугларчээ

 

Энэ жил хойд хөрш ОХУ ялалтын баярын 73 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ удаа Улаан талбайд болох цэргийн парадад зэвсэгт хүчний бүх төрлийг хамарсан 10 мянган цэргийн албан хаагч оролцохоор төлөвлөжээ.

Мөн 120 орчин үеийн зэвсэгт техник оролцохоор эхний танкийн цуваа Москва хотын орчим ирээд байна.

Энэ удаа Оросын арми шинэ төрлийн ямар техник үзүүлэх гэж байгааг ажиглагчид хүлээж байна. Парадад шинээр 215 морины хүчтэй хөдөлгүүр бүхий "Тигр” хуягт тэргээс гадна "Ракушка” нэртэй хуягт тээвэрлэгч БТР-МДМ болон пуужингийн "Панцирь-С1” комплекс, мөн пуужин эсэргүүцэгч "Корнет-Д” комплекс үзүүлэхээр зэхжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар танкийн довтолгоог дэмжигч "Терминатор” БМПТ машиныг парадад анхлан "танилцуулах” юм байна.

Цаашлаад КАМАЗ-ын суурь дээр үйлдвэрлэгдсэн "Мустанг” нэртэй байлдааны шинэ машин, "Патруль” нэртэй хуягт машин, пуужингийн "ТОР-М2” суурь хуягт, хамгаалалтын "Тайфун-К” хуягт машин зэрэг зэвсгийн сүр хүчээ харуулах юм байна.

Эдгээр шинэ техникүүдийг саяхан ялалтын парадад бэлтгэх цэргийн талбайд "туршин” жагсаажээ.

 

 

Эх сурвалж: АиФ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.