Армийнхан террористуудыг бус энгийн иргэдийг хөнөөжээ

478

Армийнхан террористуудыг бус энгийн иргэдийг хөнөөжээ

 

Саудын Араб тэргүүтэй Арабын цэргийн эвсэл дотоодын зөрчил мөргөлдөөнтэй байгаа Йемен улсад эрхээ тогтоохыг санаархаж буй алан хядах "Хоути” бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч буй билээ.

 

 

Уг эвсэл өнгөрсөн гурван өдөр тасралтгүй Йеменд цэргийн ажиллагаа явуулсан талаар "Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Эвслийнхэн эхний өдөр Хажж мужид агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр 18 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан бол дараах өдөр нь Ходейда мужид зохион байгуулагдаж байсан хуримын ёслолын үеэр агаараас цохилт өгчээ. Хуримын ёслолд оролцож байсан 33 хүн харамсалтайгаар амиа алджээ.

 

Эвслийнхэн сүүлчийн цэргийн ажиллагаагаа Ахулани мужид цохилт өгч, гурван хүний аминд хүрчээ.

 

Арабын эвсэл гурван өдөр үргэлжилсэн цэргийн ажиллагааныхаа үеэр хэдэн террористыг устгасан гэх мэдээллийг нууцалж байгаа нь Йемений хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дургүйцлийг хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>