ХЭЛЭЛЦЭЖ ХЭЛЭЛЦЭЖ 2.7 ИХ НАЯДЫН ДУТАГДАЛ

630

ХЭЛЭЛЦЭЖ ХЭЛЭЛЦЭЖ 2.7 ИХ НАЯДЫН ДУТАГДАЛ

 

Төсвийн дутагдал /deficit/ буюу АЛДАГДАЛ нь Засгийн газрын өр үүсэх үндсэн шалтгаан.Манай парламентын гишүүд сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн дутагдлаар 11.3 их наядын өр үүсгэсэн.

Хүмүүст төсвийн дутагдлыг хангалттай хэмжээнд бууруулах хүлээлт байсан хэдий ч "Бүсээ чангалъя, зардлаа танъя, ОУВСандъя" гэсэн уриатай энэ их хурал 2017 оны төсвийн тодотголыг 2.7 их наяд төгрөгийн дутагдалтай баталлаа. 

Дутагдал хэмээн нэрийдэхийн гол шалтгаан нь төсөв бол компанийн ашиг, алдагдлын тайлан биш. Үүсгэсэн нэг төгрөгийн дутагдал бүрийг нөхөхийн тулд бид зээл авч, өрөө нэмдэг. Энэ нь байгаа баялгаасаа алдаад байгаа биш угаасаа байхгүй зүйлийг "хэрэглэж" ирээдүйд төлөх процесс юм. 

Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 35.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8 их наяд 750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2 их наяд 714.4 тэрбум төгрөг болж батлагдлаа.

Энэ нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна. Буурсан нэр зүүсэн ч хангалтгүй ТАНАЛТ байлаа. Учир юу вэ?

Төсвийн дутагдлыг хамгийн бага түвшинд барих цорын ганц арга байдаг нь төвийн зарлагыг орлогоос бага байлгах, бууруулах.Харамсалтай нь Засгийн газар дутагдлаа 2017 оны төсвөөс 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөл өргөн барьсан. Гэтэл парламент үүнийг хангалттай хэмжээнд бууруулахгүй хэвээр нь баталж "чадав". 

220 тэрбум төгрөгийн нэмэлт дутагдлыг үүсгэж байгаа шалтгаан нь төрийн бараа үйлчилгээний зардал, татаас, хөрөнгийн зардал зэрэг.  Гэтэл тэд ард түмнээсээ гурван төрлийн татвар нэмж авч, хүүхдийн мөнгийг хассан. Хүүхдээсээ харамласан 30 тэрбум төгрөгөөсөө хэд дахин давсан хэмжээний зардлыг төр өөрөө хэрэглэх гэж байгаа нь шударга явдал мөн үү. 

24news.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>