НИТХ-ЫН НЭГДСЭН ХУРАДААН БОЛЖ БАЙНА

307

НИТХ-ЫН НЭГДСЭН ХУРАДААН БОЛЖ БАЙНА

 

НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан эхэллээ. Хурлаар НИТХ-ын хороодын бүтцэд өөрчлөлт оруулах, НИТХ-ын  дэгд өөрчлөлт оруула, Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Одоо НИТХ-ын хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг  хэлэлцэж байна.

Одоогоор 7 хороо байгаа бол цаашид 5 болгон өөрчлөх санал орууллаа. Мөн хороодын 2017 оны ажлын тайланд хороодын ирц ихэнхи тохиолдолд хангалтгүй талаар дурдсан байна. Тухайлбал, Гэр хорооллын хөгжлийн хороо нийт 6 удаа хуралдахад зөвхөн хоёрт нь ирц бүрдсэн. Аз жаргалтай хороо 7 удаа хуралдахад нэг удаа ирц нь 50 хувиас дээш бүрдээгүй байна. Энэ нь нэг төлөөлөгч 2-3 хороонд зэрэг харъяалагддаг нь тэднийг хорооны хуралдаанд оролцох ирцийг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлөх үндэслэл болж байна үзсэн байна.

Тиймээс хороодын бүтцийн  өөрчлөлтийн талаар намын бүлэг, төлөөлөгч нараас санал авсан. МАН-ын бүлгийн нийт 27 төлөөлөгч саналаа өгч, дийлэнх олонхи нь хороодын тоог цөөлж 5 болгон холбогдох дэд хороодыг байгуулах асуудалд санал нэгдэж дараах 5 хороо байхаар боловсруулжээ.
 
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
  • Төсөв, санхүү, эдийн засгийн хороо
  • Хууль, эрх зүйн хороо
  • Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хороо
  • Нийгмийн бодлогын хороо
 
Мөн нэг хороонд харъяалагдах төлөөлөгчийн тоог 15-23 байхаар санал тусгажээ. Хоёр намын бүлэг дэгийн дагуу энэ асуудалд дээр асуулт асууж, санал орууллаа.  Саналын хүрээнд АН-ын бүлгээс Гэр хорооллын хөгжлийн хороог хэвээр үлдээх санал оруулсан боловч дэмжигдсэнгүй. Энэ хороог Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хорооны дэд хороо болгохоор шийдвэрлэв.

НИТХ-ын ХМОНХХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>