Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

56

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

 

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, үдээс хойш секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29,30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст дулаарна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.