Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татаж, ёс зүйгүй нөхдүүдэд хариуцлага тооцдог болно
Иргэд олон нийтийн дунд хууль тогтоох дээд байгууллагын төлөөллүүдийн ёс зүй, хариуцлагын тал дээр нэлээдгүй гомдол мэдүүлдэг. Тиймээс УИХ-ын Тамгын газраас өчигдөр "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Тамгын газрын ажилтнууд, улс төр судлаач, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.