С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ХОРИГДОХ ХУГАЦАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА

37

С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ХОРИГДОХ ХУГАЦАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА

 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт өнгөрсөн сарын 10-нд прокуророос яллагдагчаар татаж, шүүхээс нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон байгаа юм.

Тэднийг хорих хугацаа энэ долоо хоногт дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг мөн шүүх шийднэ. Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлэх бөгөөд харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Одоогоор хүсэлт нь ирээгүй байгаа аж.

Хэргийн тухайд сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй хэдэн хэдэн хүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан ийнхүү яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.