1700 сурагч ‘’Миний нутаг’’ шүлгийг уншив

682

 

1700 сурагч ‘’Миний нутаг’’ шүлгийг уншивМонгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч, хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Иймд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 1700 сурагч хүүхдийн байгууллагыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн ‘’Миний нутаг’’ шүлгийг нэгэн дуугаар уншиж хүндэтгэл үзүүллээ.

Баянзүрх дүүрэг энэ жилийг "Хүүхдийн хөгжлийн жил" болгон зарласантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд анх удаа уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, 97 дугаар сургуулийн захирал Д.Эрдэнэцог болон хүүхэд, багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>