С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН ХОЁРЫН ТАЛААР ПРОКУРОРООС ШҮҮХЭД ХҮСЭЛТ ЯВУУЛЖЭЭ

63

С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН ХОЁРЫН ТАЛААР ПРОКУРОРООС ШҮҮХЭД ХҮСЭЛТ ЯВУУЛЖЭЭ

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэгт цагдан хоригдон шалгагдаж байгаа Сангийн сайд асан С.Баярцогт, эдийн засагч Б.Бямбасайхан хоёрын талаар Нийслэлийн прокурорын газраас шүүх рүү хүсэлт явуулжээ.


Хүсэлт явуулах шалтгаан нь прокуророос Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч Батжаргалаас татгалзсан тул өөр шүүгч дээр дараагийн хурлыг оруулахыг хүссэн байна. Одоогоор хурлын тов нь гараагүй байгаа ажээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Батжаргал шүүгч экс Ерөнхий сайд нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасныг улсын яллагч нь хүлээн зөвшөөрөхгүй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Харин үдээс хойших хуралдаанаар Ерөнхий шүүгч нь тэднийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.