Индонезид амиа золиослогчид дахин халдлага үйлдэв

38

Индонезид амиа золиослогчид дахин халдлага үйлдэв

 

Индонезийн Сурабая хотод олон хүний аминд хүрсэн цуврал дэлбэлэлт үйлдсэнээс нэг хоногийн дараа буюу өнөөдөр мотоцикльтой хоёр этгээд амиа золиослон халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Энэ тухай "Би-Би-Си” телевиз мэдээллээ.


Орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:50 цагт болсон дэлбэлэлтэд цагдаа нар өртөн бэртсэн байна.

Өчигдөр тус хотод гурван сүмд амиа зосиологчид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 13 хүн амь үрэгдсэн билээ. Эдгээр халдлагын хариуцлагыг лалын босогчдын "Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн юм.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо эдгээр халдлагыг "харгис балмад, хүнлэг бус үйлдэл” гэж тодорхойлоод "Террористуудтай хайр найргүйгээр тэмцэх болно” гэжээ.

Өнөөдрийн болон өчигдрийн халдлага өөр хоорондоо уялдаа холбоотой эсэх нь хараахан тодорхойгүй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.