Ким Чен Ун, Трамптай уулзахгүй хэмээн сүрдүүлжээ

68

Ким Чен Ун, Трамптай уулзахгүй хэмээн сүрдүүлжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны шийдвэрээр өнөөдөр зохион байгуулагдах байсан хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт цуцлагдсан талаар Сөүлийн хэвлэлийнхэн мэдээллээ.

 

 

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар өнгөрсөн сард уулзахдаа энэхүү дээд хэмжээний уулзалтыг товлосон юм.

 

Пхеньян Солонгосын хойгт эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг Өдөөн хатгасан үйлдэл” хэмээгээд уулзалтаа цуцалж буйгаа төрийн мэдлийн "KCNA” агентлагаараа дамжуулан мэдэгдсэн юм.

 

Мөн Ким Чен Ун бодлоо өөрчлөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаа больсон гэх мэдээллийг хэвлэлийнхэн цацаж байна.

 

Удирдагч эр Трамптай уулзахгүй хэмээн мэдэгдсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

 

ТРАМП-КИМ нар ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцсон. Дээд хэмжээний уулзалт цуцлагдаж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараахан Цагаан ордон "Бид энэхүү мэдээллийг судалж байна. Удахгүй албан ёсны тайлбар хийх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.