“Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр 5-р сарын 13”

92

 

 

 

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь тухайн бэрхшээлийн хүндрэлийг багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 30 хувиар бууруулдаг гэсэн судалгаа байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины 90 хувь нь хөгждөг бөгөөд энэ насанд эрт илрүүлж, оношилж чадвал хүүхдэд үзүүлэх бүх талын дэмжлэг болон арга хэмжээ, тусгай хөтөлбөрүүд өндөр үр дүнтэй байж чаддаг.

 

Иймд тус өдрийг тохиолдуулан СЗСҮТ-ийн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсээс санаачлан "Швейцар-Монголын хүүхдийн төсөл”-ийн Их эмч-Ө.Мөнхтулгатай хамтран нийслэлийн хүн амын шилжин суурьшилт ихтэй Сонгино хайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн алслагдсан хороодод байрлах 3 цэцэрлэгийг сонгон 2-5 насны нийт 344 хүүхдэд хараа, сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийлээ. Үүнд:

 

Огноо

Дүүрэг

Хороо

Цэцэрлэг

Нас

Үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо

Хараа

Сонсгол

Эрүүл

НМЭҮ*

Эрүүл

НМЭҮ*

2017.05.07

СХД

24

Нарны хүүхдүүд

2-5

111

36

75

96

15

2017.05.09

СБД

16

130

2-5

122

66

56

100

12

2017.05.11

БЗД

28

203

2-5

111

61

50

93

18

 

*НМЭҮ-Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай

 

Нийт үзлэгт хамрагдсан 344 хүүхдийн 52,6% хувь буюу 181 нь харааны өөрчлөлттэй, 13% буюу 45 нь сонсголын өөрчлөлттэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Бид дараагийн шатанд чих, хамар, хоолой болон нүдний нарийн мэргэжлийн эмнэлэг, эмчтэй хамтран ажиллах, тэдэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөг дахин үе шаттайгаар үзүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Иймд хүүхдүүдийг дараагийн шатны үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.