БАГШ НАР ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ НЭХНЭ

539

БАГШ НАР ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ НЭХНЭ

 

Эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон багш нар нийлж нэгдэж цалин нэмэх асуудлаар талбай дээр хугацаагүй суулт хийж байгаа билээ.


Тэд цалин нэмэхгүй бол мөн тавьсан шаардлагад хариу өгч хэлэлцээр хийхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэж үсээ хусуулсан юм.

Харин өчигдөр боловсролын байгууллагынхан нийлж нэгдсэн бөгөөд хичээл тарахаас өмнө цалингаа нэмүүлнэ гэсэн шаардлагыг тавьж, шахалтыг үзүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр 11.40 цагт Зууны мэдээ сонины хэвлэлийн байранд багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос төрийн гурван өндөрлөгт тавьсан шаардлагын хариуг нэхэж хэвлэлийн бага хурал зарлажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>