Төмрийн хог шиг олширсон импортын автомашинаа цэгцэл

125

 

Төмрийн хог шиг олширсон импортын автомашинаа цэгцэлМанайхан  аливаа зүйлийг болж бүтэхгүй талаас нь ярих дуртай ард түмэн. "Нийгэмд ажилгүйдэл их байна”, "Амьдрал жил ирэх тусам доройтож, ядуурал буурахгүй байна”  гэх мэтээр эр эмгүй л ам булаалдан ярина. Ингэж ярих атал жил ирэх автомашин хөлөглөх сонирхолтой худалдан авагчдын тоо эрс нэмэгдсээр байгаа юм.

Хотын төвд автомашины нягтрал ихсэж, зам ачааллаа дийлэхээ больсон.Замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмыг биелүүлэхээ болив.

Өглөө ажилдаа яарч сандарсан жолоочид нэг дор "зургаан” зөрчил гаргах нь энгийн зүйл болжээ. Урсгал сөрж гүйцэж түрүүлэх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, хурдаа нэмэх гэх зэрэг наад захын зөрчил гаргачихаад хээв нэг явах жолоочтой өдөр бүр таардаг.

Манайд дайн дажин, халдлага мөргөлдөөн гараад байдаггүй тайван улс. Гэтэл энхийн цагт өдөр бүр л иргэд автомашины ослоор алтан амиа алдсаар байгаа нь харамсалтай.

 

Ингээд бодохоор автомашин гэдэг мод шиг хугарч, цаас шиг урагддаг хэврэг эд юм.Тэд унаж буй машиныхаа моторын хүч, хурдны хайрцаг, туулах чадвар, түлш зарцуулалт дээр сайтар анхаардаг ч ихэнх жолооч ослын үед хэр зэрэг найдвартай байх гэдэг дээр төдийлөн анхаараад байдаггүй.

Манай улсын нийт автомашины 80 орчим хувь нь 7-с дээш жил ашиглагдсан байгаль, экологи хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагаар стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, ашиглалтын зардал өндөртэй, тухайн улсдаа хэрэглэгдэхээ больсон хямд үнээр худалдаалагдаж буй импортын машин автомашины захуудад төмрийн хог шиг олон.

71369-b3916ee41de65e9797a0fd3f52827d5f Төмрийн хог шиг олширсон импортын автомашинаа цэгцэл

Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн осол аваар гарах нь ихэсдэг. Ялангуяа хөдөө орон нутгийн замд авто осол их гардаг. Учир нь зарим жолооч нар орон нутгийн замыг хурдны замтай андуурдаг гэлтэй. Салхи шиг нисдэг. 

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 21808 зам тээврийн осол бүртгэгдсэний 2088 буюу 9.6 хувь нь орон нутгийн замд, 19720 осол Улаанбаатар хотын замд гарсан осол байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 21312 буюу 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 475 буюу 2.2 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 21 буюу 0.1 хувь нь замын нөхцөл байдлаас гарчээ.

Энэ хотын зам сайжрах тусам хөдөлгөөний хурд нэмэгдэж, ослын тоо огцом өсөх болсныг бүтээн байгуулалтын он жилүүд харуулж байна.

Updown.mn



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.