Монголын марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна

269

Монголын марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна

 

Энэ жил 5 жилээ зохиогдож байгаа "Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтэд оролцохоор  мэргэжлийн болон сонирхогчийн нийт 30000 гаруй оролцогчид бүртгүүлжээ.

 

"Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт 42 км 192 м, 21 км 095 м, 10 км, 5 км болон 1,5 метрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн гишүүдийн гүйлт гэсэн зургаан төрлөөр шилдгүүдээ тодруулна.

 Энэ жилийн Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байгаагийн дотор марафон гүйлтээрээ алдартай  Кени улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин ирж оролцож байгаа ажээ. Мөн манай шилдэг тамирчдаас ОУХМ "Athletic” клубын тамирчин Д.Гантулга, ОУХМ Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нарын тамирчид 42 болон 21 км-ын зайд уралдана.

 

"Улаанбаатар марафон 2018” гүйлтэнд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна.

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>