Хакүхо, Какүрюү нар уналаа

39

Хакүхо, Какүрюү нар уналаа

 

Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башё Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Кокүгикан ордонд болж буй зуны тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал Абид, ёкозүна Какүрюү М.Ананд Даёишод ялагдлаа.

Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар оноолт таарч Тамаваши давж, хоёр даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Сэкивакэ Ичиножёо дөрвөн даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ. Өчигдрийн барилдаанд Гүржийн бөх сэкивакэ Точиношин Ютакаяамаг давж, зургаан даваатай болсноор башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Точиношин өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд 14 даваатайгаар түрүүлсэн. Мөн гуравдугаар сарын тэмцээнд 10 давахдаа ёкозүна Какүрюү М.Анандыг давсан билээ. Түүнийг энэ башёд сайн барилдвал озэки /арслан/ цол өгөхөө Сүмогийн холбооноос амлаад байгаа.

Тэмцээний зургаа дахь өдрөөс эхлэн ганцаараа тэргүүлж буй Точиношин олны анхааралд өртөж эхэллээ. Түүнийг үлдсэн өдрүүдэд олон хүнд барилдаан хүлээж байгаа.

Долоо дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо Чиёотайрюү, ёкозүна Какүрюү Ютакаяаматай барилдахаар оноолт таарлаа. Одоогоор башёг ганцаараа 6 даваатай тэргүүлж байгаа Гүржийн бөх Точиношин комүсүби Эндотой барилдана.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.