САДАНГАА ХӨНӨӨГӨӨД “НАРАНТУУЛ”-ЫН ЧИНГЭЛЭГТ НУУГДСАН ЗАЛУУГ БАРИВЧИЛЛАА

465

САДАНГАА ХӨНӨӨГӨӨД “НАРАНТУУЛ”-ЫН ЧИНГЭЛЭГТ НУУГДСАН ЗАЛУУГ БАРИВЧИЛЛАА

 

Баянзүрх дүүргийн нутагт өнгөрсөн ням гаригт хүний амь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Садан төрлийн хүмүүс нийлэн сархад хүртэж байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан аж. Улмаар зодолдож 25 настай О нь хамаатныхаа ахын аминд хүрсэн байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх шинжилгээгээр хохирогчийн дотор эрхтэн, элэг дэлүү няцарснаар насбарсан болох нь тогтоогджээ. Тус дүүргийн  цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж 24 цагийн дотор сэжигтнийг баривчилжээ. Гэмт этгээд "Нарантуул” худалдааны төвийн нэгэн чингэлэгт нуугдаад харанхуй болохыг хүлээж байсан гэнэ.

Хэрэгт холбогдсон О нь нэг сарын өмнө хадам аавынхаа хэвлийн тус газар өшиглөж, нарийн гэдсийг нь тасалж гэмтээсэн хэрэгт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлээд байжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>