БААБАР: Хэрэв “Оюу Толгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно

68

БААБАР: Хэрэв “Оюу Толгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно

"Монголын Эдийн засгийн чуулган 2018"-д илтгэл тавьсан нийтлэлч Баабарын онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • 1996 оны байдлаар улсын нийт нөөц зургаан сая ам.доллар л байсан. Тухайн үед реформ хийх шаардлагатай байсан хэдий ч хэн ч дуугарахгүй байсан. Тэр реформыг хийсэн "мангар" хүн нь би болж таарсан.
  • Монголын төр зүтгэсэн хүндээ харш байдаг.
  • Жоом утсгаж байна гээд гэрээ шатаах, шударга байна гээд улс орноо самрах хоёр адил утгатай. 
  • Оюутолгойг бид өөрсдөө нээсэн юм биш. Гаднын мэргэжилтнүүд нээж өгсөн. Хэрэв  нээгээгүй байсан бол газар доороо амар тайван байх байсан. Оюутолгой нээгдсэн үеэс л  хэрүүл эхэлсэн. 
  • Тэр үед манай улсын үндэсний нийт үйлдвэрлэл ердөө нэг тэрбум ам.доллар байсан. Харин Оюутолгойн ачаар 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад байна. 
  • Монгол орон байгалийн баялагаар баян. Баялагаа зөв ашиглавал Монгол орон дэлхийн хамгийн баян улс болох боломжтой.
  • Манай иргэдийн дийлэнх нь Оюутолгой биднийг шулж байна. Оюу толгойгоос болж хэзээ ч төлж дийлэхгүй өрөнд орсон зэрэг ойлголтод автжээ. Харин Оюутолгой 2017 онд хүртэл 7.7 тэрбум ам.долларыг Монголын банкуудаар дамжуулан оруулж ирсэн. 
  • Оюу толгой жилд Монголд үлдээж буй мөнгө нэг тэрбум ам.доллар болж байгаа. Энэ нь төрөөс цалинждаг 187 мянган албан хаагч, тэтгэвэр авдаг 387 мянган хүний орлоготой дүйж байна. 
  • Хэрэв "Оюутолгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно. 
  • Төгрөгийн ханш их савалдаг болохоор долларт шилжүүллээ. 2500-аар үржүүлээрэй. Нэг их наяд гэдэг бол ардаа 12 тэгтэй тоо шүү.  
  • Одоо "Оюутолгой”-д 300 орчим шалгагч ажиллаж байгаа. 
  • Оюутолгойн гэрээ буруу болсон гэх юм. Гэрээг хэн бүрэн уншиж, аль заалт алдаатай болсон юм бэ.
  • Миний таамаглаж байгаагаар манай улсаас Оюутолгойн гэрээг бүтэн уншсан хүн бараг байхгүй байх. Уншсан ч ойлгосон уу. 
  • Хэн Оюу толгойг алдагдалтай болсныг баталсан юм бэ?
  • Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөгний гаргалгаагүй гэрээ байгуулсныг олон улсын мэргэжилтнүүд ярьж байсныг мартчихсан уу?
  • "Оюутолгой”-н 34 хувийг зээл тавьж авснаа мартсчихсан уу? 34 хувийг тогтоосон хүмүүс одоо Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа.
  • Дубайн гэрээ ердөө ч нууц байгаагүй. Харин ч нууц биш байлгахын тулд дэлхийн санхүү бизнесийн төв болсон Дубайд гэрээ байгуулсан. Энэ нь гаднын бусад олон хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан.
  • Монголд хөрөнгө оруулачихаад эцэст нь хөөгдөөд гардаг юм байна гэдгийг бид зарлаад байна. 
  • Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдоггүй. Нөхөрлөж болдоггүй, нурааж чаддаг л улс боллоо. Нураагчдаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ цогцсыг яаж аврах вэ? 
  • 15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын орлоготой, хэрүүл уруулгүй, амар жимэр амьдарч байсан бид Оюутолгойг хаалаа гээд өлсөж үхэхгүй.
  • Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа мэддэггүй шүү дээ. 
  • Үй олон бэртэгчдийн дундаас би энэ үгийг хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.