ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ХҮЛЭЭХ ҮР ДҮН ЮУ ВЭ

35

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ХҮЛЭЭХ ҮР ДҮН ЮУ ВЭ

 

Наймдахь жилдээ зохион байгууллагдаж байгаа эдийн засгийн форум энэ жил "Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Гэхдээ энэ чуулганаас гарах эцсийн үр дүн чухал байгаа юм.


Эдийн засаг нь хярамцаг болж элгээрээ мөлхсөн үед зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн гол үр дүн нь эдийн засагт ногоон гэрэл асч, улс орны хөгжил урагшилахыг л хүлээж байгаа нь үнэн.

Яагаад гэвэл эдийн засгийн уналтаас өсөлт рүү хандсан цаг дор зохион байгууллагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой.
 
Чуулганд оролцогч гадна дотны төлөөлөгчид эдийн засгийн байгаа байдлыг эерэгээр харж, хамтран  хүчээ нэгтгэж, нэгэн дээвэр дор чуулж, эдийн засгаа алдаа оноо, дутагдлаа ярьж ярилцаж, засаж залруулахын төлөө ийнхүү хоёр өдөр Төрийн ордонд чуулж байгаа юм.

Гэвч нөгөө талд жилийн жилд сүржин нэртэй даржин чуулган хийгээд байна. Чуулган нэртэй үргүй зардал гаргаж, нэг хэсэг ТББ-иудыг санхүүжүүлж хөрөнгөжүүлсэн үйлдэл болоод байна гэсэн шүүмжлэл байгаа юм. Шүүмжлэх нэг өөр ч хамгийн гол нь чуулга уулзалтаас үр дүн, үр бүтээл харж байгаа юм шүү.
 
Өнөөдрийн чуулганы хөтөлбөр ёсоор 09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэх юм байна.
Дараа нь амжилтын төлөөх хамтын ажиллагаа лекц болон үалгуулаад Баабар буюу Б.Батбаяр илтгэл тавина.

Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Хүний хөгжил халамжаас бүтээмж рүү, Монгол Улсын брэндинг, Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт, Цахим шилжилт ба блокчэйн зэрэг сэдвээр хуралдаж, дараа нь талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хаалтын ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх удирдаж өндөрлөх юм байна.

Өчигдрийн нээлтэд Ерөнхий сайд эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд хамтарч анхаарч ажиллана, макро эдийн засгийн эрсдлийг бууруулна, гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн юм.
 
Өнгөрсөн хугацаанд сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж иржээ.

Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь  Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон

Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн зургаан сарын дотор  6.1 хувийн өсөлттэй болж чаджээ. Энэ бол хамгийн сүүлийн тоо. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно.

Мөн гадаад улс орон, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаатай төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж чадсан. Улс орны эдийн засаг, зээлжих зэрэглэлд үнэлэмж өгдөг олон улсын байгууллагууд ч биднийг эергээр үнэлж байна. Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Түүнчлэн Засгийн газар Монгол Улсын 2018-2021 он хүртэлх Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хугацаанд нийт 113 төсөлд 28 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлж чадвал 2021 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 15 хувьд хүрч, 263 мянган ажлын байр бий болох юм байна.
 
О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.