ИНЕГ, МИАТ-ын дарга нарыг албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар АТГ-т шалгуулахаар хандав

81

МҮБХ-ны удирдлагууд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Учир нь ИНЕГ нь маргааш буюу энэ сарын 25-нд "Аваргуудын нэрэмжит үндэсний бөх"-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа. Ингэхдээ хүчин төгөлдөр бус тамга тэмдэг ашиглаж буй Ц.Магалжав, Б.Сайнбаяр нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж байгаа үйлдэл гэж тэд үзсэн юм. 

ИНЕГ, МИАТ-ын дарга нарыг албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар АТГ-т шалгуулахаар хандав

Тиймээс тус газрын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн Авлигын эсрэг гэмт хэргийн 22.1-т зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.7-д зааснаар Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, 22.8-д зааснаар Төсвийн хөрөнгийг зориулалтын бусар зарцуулах, 22.9-д зааснаар Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар АТГ-т гомдлоо хүргүүлсэн байна. 

 

Гомдолдоо "Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолын дагуу Р.Нямдорж гэгч нь "Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-г хууль бусаар 20 орчим жил удирдсан нь тогтоогдсон бөгөөд 2017 онд арга буюу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас дээрх 6 удаагийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, МҮБХ-ны Их Эе-ийг зарлан хуралдуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон.

 

2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 670 тоот шийдвэрээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 50-р зүйлийн 50.2, Шүүхийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.1