Алкохолын агууламжтай “Coca-Cola” худалдаанд гарлаа

37

Алкохолын агууламжтай “Coca-Cola” худалдаанд гарлаа126 жилийн түүхтэй "Coca-Cola” компани анх удаа алкохолийн агууламжтай ундааг борлуулж эхэлсэн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Японы зах зээлд тус компани алкохолийн агууламжтай гурван төрлийн нимбэгний амттай ундааг борлуулж эхэлжээ.

 

Худалдаанд гаргасан "Chu-Hi” ундаа нь уламжлалт будааны архийг нүүрсхүчлээр баяжуулсан устай хольж, нимбэгийн амт нэмсэн байна.

 

Энэхүү бүтээгдэхүүнд бүсгүйчүүдэд таалагдах нь лавтай” хэмээн тус компани твиттертээ жиргэжээ.

 

Японы "Coca-Cola” компанийн Ерөнхийлөгч Йорг Гардуно "Бид өмнө нь алкохолийн агууламж багатай ундаа үйлдвэрлэж байсангүй. Шинэхэн бүтээгдэхүүн  минь амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэв.

 

Coca-Cola компанийн хувьд согтууруулах ундаа үйлдвэрлэж буй хамгийн анхны тохиолдол энэ юм. Гэхдээ энэхүү ундаа нь зөвхөн Японы зах зээлд зориулсан учраас бусад оронд худалдаанд гарахад нилээдгүй хугацааг зарцуулна гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.