ЭНЭ ЗУН ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАА ЦУЦЛАХЫГ ШААРДЖЭЭ

682

ЭНЭ ЗУН ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАА ЦУЦЛАХЫГ ШААРДЖЭЭ

 

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийх нь АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үйл явцад харшилж байгаа учир тус сургуулилтаа зогсоохыг Умард Солонгосын "Rodong Sinmun" төв сонин шаарджээ.
 
"Хэрвээ та бүхэн энэ уулзалтыг зохион байгуулах чин эрмэлзэлтэй бол түншээ төөрөгдөлд оруулах тоглолт хийх хэрэггүй.  Умард Солонгос болон АНУ яриа хэлэлцээ хийхийг зорьж, асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа энэ үед заавал Солонгосын хойг дахь хурцадмал байлыг дэвэргэх хамтарсан цэргийн сургуулилтыг хийх шаардлага бий болов уу? Энэ л АНУ-ын энх тайванд тэмүүлэх чин эрмэлзлийг харуулж буй жинхэнэ шалгуур болох юм” хэмээн тус сонинд тэмдэглэсэн байна.
 
Өмнөд болон Умард Солонгосын харилцаанд эвлэрэл дулаарал үүсч буй энэ үед АНУ болон Өмнөд Солонгос улс хамтран жил тутмын цэргийн сургуулилтаа эхлүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Умард Солонгос эсэргүүцлээ илэрхийлсэн хэдий ч хоёр улс одоогоор цэргийн сургуулилтаа зогсоох бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм.

24news.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>