И.Мөнхжаргал: АТГ-ын нэг ч ажилтан ТАЗ-ийн сонгон шалгаруулалтад оролгүй, шууд томилогдсон байна

646

 

И.Мөнхжаргал: АТГ-ын нэг ч ажилтан ТАЗ-ийн сонгон шалгаруулалтад оролгүй, шууд томилогдсон байнаАТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр "АТГ Х.Энхжаргалын хувийн компани болсон нь баримтаар нотлогдлоо" сэдвийн хүрээнд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, тус зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал, А.Саруул нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал "АТГ Х.Энхжаргал гэдэг хүний хуулийн компани болсон байна. Уг нь энэ байгууллага УИХ-ын дэргэдэх төрийн тусгай байгууллага. Энэ байгууллагад ажиллахын тулд таван төрлийн шалгалт өгдөг. АТГ ийм өндөр ур чадвартай хүмүүс ажиллуулах естой байтал жижигхэн авлигын хэргийг ч шалгаж чадахгүй байна. Бид АТГ-д шинээр ажилд орогсдын асуудлаар мэдээлэл авахаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч тэднийд ямар ч сонгон шалгаруулалтын мэдээлэл 2010 оноос хойш ирээгүй байна.

Нэг ёсондоо АТГ ямар ч мэргэжлийн шалгалт авалгүйгээр ажилтнуудаа авсан байна. Х.Энхжаргал төрийн хуулийг уландаа гишгэж, авлигачдын санал болгосон хүмүүсийг ажиллуулдаг юм байна гэсэн хардлага дагуулж байна. Мөн АТГ өөрөө авлига авч, ажилтнуудаа бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулж байгаа юм" гэж тодотгосон юм.

Мөн тэрээр "УИХ-аас АТГ-ын орон тоог 172 ажилтнаар баталж өгсөн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 50-р тогтоолын дагуу ажилтнаас таван төрлийн шалгалт авч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд ажилд авах ёстой. Гэтэл АТГ өнгөрсөн хугацаанд ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй. Шалгалт аваагүй байна. Бүх заалт, журмууд зөрчигдсөөр ирсэн байгаа нь анхаарал татаж байна" гэсэн юм.

Мэдээллийн үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Саруул "Энэ бол хүний эрхэнд ноцтой халдсан хэрэг хэрэг. Шалгалт өгөөгүй ажилд орчихсон хүн даргын барьуаагд шууд орох эрсдэлтэй. Эмч хүн эмчлэх эрхээ авч байж, үйлчлүүлэгчээ үздэг. Гэтэл АТГ-ын байцаагчид ямар ч шалгалт өгөөгүй мөртлөө хэрэг шалгаад эхэлж байгаа нь ихээхэн буруу. 2012 оноос хойш АТГ ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй" гэдгийг тодотгосон юм.  

Г.ИТГЭЛ


 

Medee.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>