Хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбоотой хамгийн сэтгэл хөдөлгөм дурсамжуудаа хуваалцжээ

89
Хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбоотой хамгийн сэтгэл хөдөлгөм дурсамжуудаа хуваалцжээМОСКВА. /ФИФА/. Неймар, Харри Кейн, Сон Хын Мин, Чичарито болон бусад олон хөл бөмбөгчний хөгжөөн дэмжигч үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан үйл явдал ДАШТ-2018-д  удахгүй болно байх. Нэгэн цагт тэд ч гэсэн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч байсан юм.
Эдгээрт алдарт хөл бөмбөгчний хувьд ДАШТ-ээс үлдсэн таатай гунигтай, олон дурсамжууд байдаг болов уу. Тэгвэл ямар хөл бөмбөгчин, ямар тоглолтууд тэдэнд хамгийн их урам зураг хайрлаж, сэтгэлд нь үлдсэн болохыг тамирчид дурсан ярьсан байна.
 
Хорватын багийн хагас хамгаалагч Лука Модрич:
"Францад болсон 1998 оны Хөл бөмбөгийн ДАШТ-ын үеэр би 13 настай байсан. Тэр үед тоглолтуудыг гэрийнхэн болон найзуудтайгаа үздэг байсан бөгөөд ялалт болгонд дахин дахин баярладаг байлаа. Тэгэхэд л Хорват өөрийгөө дэлхийд таниулсан юм. Тэр үед би нэг л өдөр би ч гэсэн ийм түвшинд тоглоно гэж мөрөөдөж байснаа санаж байна”
 
Испанийн багийн хагас хамгаалагч Тьяго Алькантара
"ДАШТ-ний анхны дурсамж 1994 оны тэмцээнтэй холбоотой. Тэр тэмцээнд миний эцэг Мазиньно Бразилийн багийхантайгаа ялалт байгуулж байсан юм. Тэр үед би 3-хан настай байсан болохоор тоглолтыг санахгүй байгаа хэдий ч   түүний ялалтад гэр бүлээрээ яаж хөөрч баярлаж байсныг санадаг юм. Энэ бүхнийг их сайн санадаг. Бас 2010 оны ДАШТ-ын Испани болон Нидерландын тоглолтыг тод санаж байна. Энэ үе бол Испанийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн онцгой үе. Тэр үед би Испанийн хүүхдийн багт байсан юм. Андреас Иньестаг гоол оруулах үед бид үсэрч цовхчин телевиз шалан дээр унах шиг болсон”
 
Ираны багийн хагас хамгаалагч Алиреза Жаханбахш:
"ДАШТ-2006-г гэрийнхэнтэйгээ үзэж байснаа их сайн санаж байна. Тоглолт үзэж байхад аав над руу хараад "Миний хамгийн том мөрөөдөл бол ДАШТ-д чамайг манай багийн футболктой байхыг харах” гэж хэлсэн. Тэр үед би хүүхэд байсан. 8 жилий дараа бүх зүйл түүний хэлснээр болно гэдгийг бидний хэн нь ч төсөөлөөгүй байсан юм. Тэр мөрөөдлөөрөө намайг тэтгэсэн юм”
 
 
 
Колумбийн багийн довтлогч Радамель Фалькао:
"ДАШТ-ний талаархи миний анхны дурсамж уу? 1990 онд Италид болсон ДАШТ-ний Фредди Ринконы гоол. Тэгэхэд би дөнгөж 4 настай байлаа. Тэр үеийг бүдэг бадаг санадаг хэдий ч энэ гоолыг Колубм даяар тэмдэглэн өнгөрүүлж байсан.  Бид 1994 оны ДАШТ хүртэл түүнийг үзэж өссөн”
 
 
Мексикийн багийн довтлогч Хавьер Эрнандес:
"1998 оны ДАШТ миний хамгийн анхны дурсамж.  Тэр үед миний хүүхэд насны шүтээн болсон Роналдо тоглож байсан юм. Тоглолтууд хичээл дуусахаас өмнө эхэлчихдэг байсан учир би хичээлээ тартал нь суудгүй байсан. Тоглолтоо үзэхийн тулд гэр рүүгээ хар эрчээрээ гүйдэг байлаа”
 
 
Мароккогийн багийн дасгалжуулагч Эрве Ренар:
 "1978 онд Аргентинд болж байсан тоглолт хамгийн анхны тод үлдсэн дурсамжуудын минь нэг. Марио Кемпес болон тэмцээний итгэхийн аргагүй уур амьсгалыг санаж байна. Бас 1982 оны ДАШТ-ийг хагас шигшээ дэх Германы ялагдал миний хувьд хамгийн гунигтай мөч байсан. Багийнхаа ялагдлыг хүлээн зөвшөөрөх хөгжөөн дэмжигчдэд ямар хэцүү байдгийг тэр тоглолт надад ойлгуулсан. Яг л хайртай хүнээ алдчихсан юм шиг мэдрэмж”
 
 
Өмнөд Солонгосын багийн довтлогч Сон Хын Мин:
"ДАШТ-2002-оос надад олон сайхан дурсамжууд үлдсэн байдаг. 1/8-ийн шигшээд торгуулийн цохилтоор манай баг Испанийн багийг хожих үед бид бүгд галзуурсан юм шиг баярлаж байсныг санаж байна. Итгэхийн аргагүй байсан”
 
 
Бразилийн багийн довтлогч Неймар:
"ДАШТ-ний миний анхны дурсамж 1994 оны тэмцээнтэй холбоотой. Тэр үед би 2-хон настай байсан хэдий ч миний анхны санаж байгаа зүйл Ромариогийн гоол байсан
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.