Английн Харри Кейн дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчинд тооцогдов

768

 

Английн Харри Кейн дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчинд тооцогдовАнглийн шигшээ болон Лондонгийн "Тоттенхэм" багийн довтлогч Харри Кейн хөлбөмбөгийн спортын олон улсын судалгааны төвийн (CIES Football Observatory) судалгаагаар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорчээ. Кейтийг өөр багт шилжүүлэх зардал 201.2 сая евро хүрчээ.

Энэхүү судалгааны шалгуур үзүүлэлт нь тоглогчдын нас, түүний байр суурь, хувийн статистик, клуб, үндэсний багуудад тоглохдоо үзүүлсэн амжилт, үндэсний аварга шалгаруулах тэмцээнд тоглохдоо үзүүлсэн түвшинг харгалзан үздэг байна.

Тус жагсаалтын хоёрдугаар байрыг Бразилийн Неймар авчээ. "Парис Сент-Жермен" багийн довтлогч 195,7 сая долларын өртөгтэй. Неймарын дараа Францын Килиан Мбаппе (186.5 сая) шилдэг гуравт багтжээ.

Сүүлийн 10-аад жилд хамгийн шилдэг гэгдэж ирсэн хоёр шилдэг хөлбөмбөгчин болох Лионель Месси (Барселона), Криштиану Роналду (Реал Мадрид) нар дөрөв, 24-р байр эзэлсэн. Аргентин довтлогч 184.2 сая, Португал залуу 103.4 саяад үнэлэгджээ.

М.Баяр


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>