НИЙСЛЭЛИЙН НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧ, АЖИЛЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ, ЭРСДЭЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ

541

НИЙСЛЭЛИЙН НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧ, АЖИЛЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ, ЭРСДЭЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙЭрүүл мэндийн яамны халаа сэлгий, дарга, түшмэлүүдийн жинхэлж амжаагүй, ороо бусгаа цаг үеийг ашиглаж Наркологийн эмнэлгийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж эмч, ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Учир нь сувилагч, асрагч нар илүү цагийн хөлс авч чадахгүй болох, эмнэлэгт жижүүр эмч хонож ажиллахгүй болж эмчлүүлэгч нарт эрсдэл үүсч болзошгүй байдалд дахин ороод байгаа нь дараах шалтгаантай.

  1. Б гэх мэргэжлийн бус эмэгтэйг гаднаас эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон.
  2. Эмнэлгийн ч мэргэжилгүй, сэтгэлзүйч биш хүнийг Ө гэх эрэгтэйг мөн гаднаас Хандлагаар анагаах сэтгэл заслын эмчилгээний зөвлөхөөр томилсон
  3. Н гэх эмнэлгийн мэргэжилгүй эмэгтэйг сургалт, сурталчилгаа хариуцсан менежерээр гаднаас авч ажиллуулсан
  4. Эмчийн зөвлөх зэрэггүй, тэтгэвэрт гарсан Б гэх эмэгтэйг зөвлөх эмчээр
  5. Сэтгэл засал хийх эрхгүй Г гэх хүнийг авч ажиллуулсан
  6. Гаднаас шинэ нярав авч ажиллуулан хуучин няраваа эмнэлгийн угаагч болгосон

Энэ мэтээр 6 хүнийг гаднаас авч ажиллуулсан дээр хүмүүсийн ихэнх нь 7 хоногт 2-3 удаа л ажилдаа ирдэг. Удирдлагуудын хэлж байгаагаар бидний илүү цагийг өгч чадахгүй гэсэн бөгөөд учир нь эмнэлэг өрөнд орсон, эдийн гэж удирдлагууд тайлбарлаж байна. Үнэн чанартаа бидний цалинг хомсолж байж дээрх хүмүүсийн цалинг тавихын тулд ийм алхам тэд хийж байгаа болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 1 сувилагч ээлжинд 55-60 өвчтөнд үйлчилж хонодог, цаашид жижүүр эмч хонож ажиллахгүй гэнэ. Энэ бол үйлчлүүлэгч, ээлжинд хонож буй асрагч, сувилагч нарт эрсдэл учирч болзошгүй. Иймд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар цалин нэмж чадахгүй юм гэхэд бидэнд хуулиар олгогдсон илүү цагийн мөнгийг авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааралдаа авна уу?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>