Сүрьеэгийн тархалт өндөр 7 улсын тоонд Монгол багтжээ

541
Сүрьеэгийн тархалт өндөр 7 улсын тоонд Монгол багтжээХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр жилд 700 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас хагалгаанд ордог байна. Өнгөрсөн оны байдлаар энэ чиглэлд 77 сая төгрөгийг улсаас төсөвлөн зарцуулжээ. Харин иргэдээс 237 сая төгрөг гаргуулан, хагалгааг хийсэн байна. Тиймээс сүрьэгийн хагалгааг өндөр өртөгтэй мэс заслын жагсаалтад оруулах шаардлагатай байгааг эмч нар хэлж байна.

Манай улс сүрьеэгийн тархалтаараа хамгийн өндөр 7 орны тоонд багтаж байна. Хамгийн эрсдэлтэй нь сүүлийн жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болсон. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь тухайн эмнэлгийн орны эргэлт байхгүй болж байгаа хэрэг гэнэ. Учир нь эмэнд дасалтай сүрьеэ бүрэн эдгэтэл 24 сар шаардлагатай байдаг аж. Тиймээс нэг иргэн доод тал нь эмнэлэгт 4 сар хэвтэн эмчлүүлэх болдог байна. Ингээд бодохоор эмнэлгийн нэг орыг жилдээ 1-2 өвчтөн л ашигладаг байна.  

Сүрьэгийн эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн хувьд эмчилгээ таслалт 33 хувь, нас баралт 60 хувьтай байна. Ялангуяа хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэгийн тархалт, эмчилгээ таслалт, нас баралт өндөр байгааг албаныхан хэлж байлаа. Тиймээс сүрьеэгийн тархалтыг бууруулах, хамгийн гол нь урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх шаардлага байна гэж тэд үзжээ. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ-аас хамтран боловсруулж байгаа эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт энэ чиглэлийн агуулгыг тусгах юм байна.

Өнгөрсөн онд сүрьеэгийн 740 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 40 орчим хувь нь их дээд сургуулийн оюутнууд, 20 хувь нь цэцэрлэгийн насны хүүхдүүд, үлдсэн хувийг нь ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчид эзэлжээ. Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн тархалтыг бууруулах, сэргийлэхийн тулд наад зах нь сургуулийн орчин нөхцөлийг стандартыг сайжруулах шаардлага байгаа. Жишээ нь улсын хэмжээнд 7000 орчим сурагчдын дотуур байр байгаагийн 87 хувь нь гадаа бие засах газартай, халуун усгүй гэнэ. Түүнчлэн одоо явуулж байгаа эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа учраас 120 ортой эмнэлэг барих шаардлага байгааг албаныхан онцоллоо.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>