SOS Соёлын өв золиослогдсоор…

71

SOS Соёлын өв золиослогдсоор…

Мэргэжлийн хэмээх хочтой Засгийн газар огцрохоосоо өмнөхөн Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам баталжээ. Олон журамтай хуулийнхаа нэг журмыг гурван ч засгийн нүүр үзэн байж баталсан тул чухам ямар журам дуншин байж төрснийг олоод харчих санаатай гүүглэдэв. Байдаггүй.

"Соёлын өвийг хамгаалах хоёр журам баталлаа” гэсэн гарчигтай товч мэдээнээс өөр мэдээ алга: Хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулсан журам гэнэ. Зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагаа болон эзэмшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан гэнэ. Ажлын шинэ орон тоо гаргахгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгох журам гэнэ. Ямар ид шидтэй журам бэ? Хорхой хүрээд ахиад хайлаа. Олддоггүй ээ. Бодвол, зөвшөөрсөн хугацаанд нь буцааж авчраагүй тохиолдлыг ч харгалзсан байх. Хэрэв үнэхээр "бүхий л үйл ажиллагааг зохицуулсан” бол шүү дээ… Олоод нэг харчих юмсан. Арай, 2002 оны Түүх, соёлын олдворыг үзэсгэлэнд тавьж сурталчлах, судалгаа шинжилгээнд ашиглуулах, түүнээс орох орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журамд заасан шигээ "Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворуудыг…Засгийн газрын тогтоосон хугацаа, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлнэ” гэчихээд сууж байгаа юм биш биз…

Ингэхэд түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворууд гэж юу вэ? Шинэчлэн найруулсан соёлын өвийг хамгаалах хуульд: Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл гэж бий. Бас, эх олдвор гэсэн нэр томьёо ч бий. Харин 2014 онд хүчингүй болсонд тооцсон 2001 оны хуульд: "түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд тодорхойлогдвол уг олдворыг эрдэнэсийн сан, улсын музейд шилжүүлнэ”гэж заасан ч яг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворууд гэдэг нэр томьёо байдаггүй. Байддаггүй тул зөвхөн үнэтэй цайтай олдворуудыг хугацаа, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхээр шинэ нэр томьёо зохиож дээрх 2002 оны журмыг батлахдаа хуультай зөрчилдөхгүй гэж үзсэн бололтой.

2008 онд ШУА-ын Археологийн хүрээлэнгээс Жаргалант хайрхан, Цагаан хад, Чонот хайрхан зэрэг хэд хэдэн газраас олдсон түрэг, киданы үеийн 100 гаруй нэр төрлийн 230 гаруй олдворыг судалгаа шинжилгээ, сэргээн засварлах зорилгоор Германд гаргаадтаван жилийн дараа буцаагаад авчирсныг улсын музейд бүртгэхэд 64 ширхэг л болсон гэдэг. Шороо, чулуутай