НИЙТ 557 МЯНГА 564 СУУДАЛТАЙ 12 ЦЭНГЭЛДЭХЭД ТАВТАЙ МОРИЛ

27

 

 

НИЙТ 557 МЯНГА 564 СУУДАЛТАЙ 12 ЦЭНГЭЛДЭХЭД ТАВТАЙ МОРИЛХөлбөмбөгийн "Россия-2018” ДАШТ нь ОХУ-ын 11 хотод 2018 оны зургадугаар сарын 14-нээс эхлэн бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд дэлхийн аваргын төлөөх финалын тоглолт Москва хотын "Лужник” цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 15-нд болно.

            Хөлбөмбөгийн энэхүү 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн болон хасагдах шатны пей-оффын тоглолтууд болох 11 хотын хамгийн баруун талынх Екатеринбург, хамгийн хойд талынх Санкт-Петербург, хамгийн урд талынх Сочи.

            Харин хамгийн зүүн талынх нь Балтийн тэнгисийн эрэг дээрх, Калининград мужийн нийслэл 450 мянган хүн амтай Калининград хот. Калининград муж нь ОХУ-ын бусад мужтай шууд хиллэдэггүй бөгөөд урдуураа Польштой, зүүн болон хойд талаараа Литва улстай хил залгаа оршдог. Тиймээс Калинград хотын стадионд тоглох хөлбөмбөгийн багийнхан, мөн тоглолт үзэхээр зорих хөгжөөн дэмжигчид дээрх хоёр улсын нутгаар дайрч газраар болон агаараар очих нь ээ. ДАШТ зохиох бусад хот нь ОХУ-ын эх газрынх, хаяа хаяагаараа хиллэсэн мужуудынх.

 

1. Моксва хот. "Лужники” стадион 81000                     

--- Москва хот. "Открытие Арена” стадион 45000

2. Калиниград хот. Шинэ стадион 35015

3. Санкт-Петербург хот. "Зенит-Арена” стадион 69000

4. Волгоград хот. "Победа” стадион 45015

5. Казань хот. "Казань Арена” стадион 45000

6. Нижний Новгород хот. Шинэ стадион 44899

7. Самара хот. Шинэ стадион 44918

8. Саранск хот. "Юбилейный” стадион 45015

9. Ростов-на-Дону хот. Шинэ стадион 43702

10. Сочи хот. "Фишт” стадион 44000

11. Екатеринбург хот. "Центральный” стадион 35000

            Эдгээр 12 стадионы нийт суудлын тоо нь 577 мянга 564 юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.