ТУСГААРЛАГДСАН ГЭР БҮЛИЙН 50 МЯНГА ОРЧИМ ХҮНИЙГ УУЛЗУУЛНА

29

ТУСГААРЛАГДСАН ГЭР БҮЛИЙН 50 МЯНГА ОРЧИМ ХҮНИЙГ УУЛЗУУЛНА

 

Өмнөд болон хойд Солонгосын төрийн тэргүүнүүд өнгөрсөн тавдугаар сард уулзахдаа, тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг ойрын хугацаанд уулзуулах талаар санал солилцов.

Өмнөд Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг 1971 онд Өмнөд болон хойд Солонгосын хооронд өрнөсөн дайны үеэр гэр бүл, ах дүүс, хамаатан садан зэрэг дунджаар 1 сая орчим хүмүүс хоёр солонгост тусгаарлагдсан гэсэн статистик бүртгэлийг гаргажээ.

Энэ асуудлын хүрээнд өнөөдрөөс эхэлж тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг дахиж бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Гэр бүлийн гишүүдийн уулзалтыг хоёр Солонгос улс хамтран өдгөө 7 удаа зохион байгуулж, 557 гэр бүлийн 3 мянга 748 хүнийг уулзуулсан байна. Цаана нь Өмнөд Солонгост ойролцоогоор 50.000 орчим хүн үлдсэн байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.