ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ

22

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ

 

Үндэсний статистикийн хорооноос энэ оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр (2018.06.12) танилцууллаа.

Тус хорооноос мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт 2018 оны тавдугаар сарын эцэст 17 их наяд төгрөг болж, өмнөх сараас 801.6 тэрбум төгрөг, 2017 оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Ингэж нэмэгдэхэд төгрөгийн хадгаламж 2.3 их наяд төгрөг, валютын харилцах данс 880 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст 17 их наяд төгрөг болж, өмнөх сараас 503 тэрбум, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин хугацаа хэтэрсэн зээл 940.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 37 тэрбумаар буурчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 6.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна.

Банкны системийн хэмжээнд тавдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээл буй. Энэ нь өмнөх сараас 13.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 61.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.