Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлд явсан автобус шатжээ

681

Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлд явсан автобус шатжээХөвсгөлөөс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автобус шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан том оврын автобус өчигдөр өглөө буюу 2018-06-12-нд  Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.
Тус автобус 11-ний орой 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн бөгөөд 40 гаруй иргэд зорчиж явжээ. Автобусанд сууж явсан бүх иргэд бууж, азаар галд хүн өртөөгүй бүгд гарч амжсан аж. Харин гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжсан бөгөөд автобус хойноосоо эхэлж шатсан учраас араар болон автобус дотор байсан зарим ачааг буулгаж амжаагүй гэнэ. Сууж явсан зорчигчдыг Улаанбаатар хотоос автобус ирж,  нийслэлд хүргэжээ. Чухам юунаас болж гал гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>